Хумсаа мэрдэг хүмүүс үүнийг заавал унш! Нэгэн эмэгтэй хумсаа мэрснээс болж үхлийн аюултай халдвар авчээ!

29/01/2020 741

Саяхан Karen Peat гэх эмэгтэй өөрийнхөө нэрээ нууцалсан найзынхаа хурууны аймшигтай зургийг олон нийтэд хуваалцжээ – илт харагдахуйц хавдаж, шар өнгөтэй цэврүү үүссэн байв. Энэ нөхцөл байдлаас болж Глазгоу Рояаль Халдварын Төвийг зорих шаардлага гарсан ба хумсаа мэрснийхээ дараа, халдварыг биедээ авсан байна. Хамгийн аймшигтай нь, эмч нар түүний хуруунд яаралтай мэс ажилбар хийж, халдварыг дээш гар луу нь тархахаас урьдчилан сэргийлж чаджээ. Хэрэв халдвар авсан хүн бага зэрэг удсан л бол, амь насаа алдах эрсдэлтэй байсан гэнэ

Харин Karen найзынхаа хурууны зургийг хумсаа мэрдэг зуршилтай хүмүүст ямар аюултай болохыг анхааруулах зорилгоор 01/07-ны өдөр Фэйсбүүктээ постолжээ. Найзынхаа хурууны зургийг постолсон Karen гэх эмэгтэйн хэлж буйгаар: “Хумсаа мэрдэг хүмүүст энэ үйлдлээ нэн даруй зогсоох хэрэгтэй гэж хэлэхийг хүсэж байна! Миний сайн мэддэг нэг найз маань хумсаа мэрснээс болж, яаралтай мэс ажилбар хийлгүүлэхдээ туллаа. Яагаад гэвэл тэр хумсаа мэрж, улмаар халдвар авсан байна.” “Найз маань сүүлийн 2 өдрийн турш эмийн санчийн зөвлөгөөг дагаж, магнийн сульфатаар хуруугаа боож хоносон ч, нөхцөл байдал улам дордсоор байсан тул, бид өнөө өглөө Глазгоу дахь Халдварын Төвийг зорихоос өөр арга байсангүй. Хэрэв бид жаахан л удсан бол, найз маань амь насаа алдах байлаа!” “Гуйя, гуйж байна. Одооноос эхлэн хумсаа хазаж, мэрэхээ больцгооё!”

Найзынх нь хуруунд хийсэн мэс ажилбарын талаар Karen ингэж хэлжээ: “Мэс ажилбар дууссан. Хэдэн өдөр антибиотик хэрэглэхээр болсон. Хумсных нь зарим хэсэг дахин хэзээ ч ургахгүй байж магадгүйг эмч нар хэлсэн. Дахиж л хумсаа хазаж, мэрж болохгүйг тэр ойлгосон байх!”

“Healthline” эх сурвалжийн мэдээлж байгаагаар хумсаа хазах, мэрэх нь халдвар авах, эдийн гэмтэл болох болон хумсны хэвийн ургалтанд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй болохыг хэлжээ. Мөн энэ буруу зуршил нь хумсны харагдах байдалд сөргөөр нөлөөлж, ханиад тусах, бусад өвчнөөр өвчлөх, хазсанаас болж шүдээ гэмтээх ч аюултай гэнэ. Хумсаа хазах, мэрэхээ яг одооноос эхлэн болих хэрэгтэй бөгөөд эрүүл мэнд, амь насаа аюулд учруулахаас сэргийлцгээе!

Холбоотой мэдээ

Cүүлийн 24 цагт Халдварын 2543 тохиолдол илэрч, 13 хүн нас барлаа | DAAM.MN

Сүүлийн 24 цагт халдварын 2543 /Улаанбаатарт 1342, орон нутагт 1201/ тохиолдол илэрч, 21-80 гаруй на

21/09/2021

Нэмэлт тунгийн хамрагдалт 10 хувьтай байна | DAAM.MN

Есдүгээр сарын 20-нд буюу өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 185, II тунд 627, нэмэлт сэргээх тунд 2

21/09/2021

Нийслэлийн Өргөө амаржих газар “Үйлчлүүлэгчийг дэмжих алба”-тай боллоо | DAAM.MN

 НЭМГ-ын харьяа Өргөө амаржих газраас “Үйлчүүлэгчийг дэмжих алба”-аа танилцуулах хүрээнд “Нээлттэй х

20/09/2021