Хөл хориог цуцалсан ч өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцлахгүй гэв

29/01/2020 335

Хэнтий аймгийн Хэрлэн суманд илэрсэн сэжигтэй тохиолдол шинэ Коронавирусын халдвар биш томуугийн А хүрээний H3 N2 вирус болох нь тогтоогдсон. Тиймээс сумын Онцгой комисс хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа.

1. “Үйл ажиллагааг зогсоох тухай” сумын Засаг даргын А 18-р тоот захирамжийг цуцласан захирамж гарч, Эвт худалдааны төв болон бусад дэлгүүр үйлчилгээний газруудыг хэвийн ажиллуулахаар боллоо.

2. Байгууллага, аж ахуйн нэгж бүр ханиад томуугаас урьдчилан сэргийлэх, зөвлөмж зөвлөгөөг мөрдөж, түгээж ажиллах

3. Чингис хотын нийтийн тээвэрт цаг тухай бүрд ариутгал халдваргүйтгэл хийж, иргэд амны хаалтгүй зорчихгүй байх

4. Өндөрхаан СӨХ өчигдрөөс байр орон сууцнуудад ариутгал халдваргүйтгэл хийж эхэлсэн. Үүнийг үргэлжлүүлэн бүх байр, орцыг ариутгал халдваргүйтгэлд хамруулах

5. Гэртээ хараа хяналт сул байгаа хүүхдүүдийг анхаарч ажиллах, хамтарсан багийг идэвхжүүлэхэд багш, эцэг эхчүүд, баг, сумын нийгмийн ажилтнууд анхаарч ажиллах

6. Сургууль, цэцэрлэгүүдийн эрхлэгч нар багш ажилчдаар дамжуулан сурагчид хүүхдүүдийнхээ биеийн байдлын талаар мэдээлэл авч өдөр бүр сумын онцгой комиссын удирдлагуудыг мэдээллээр ханган хяналт тавьж ажиллах

7. томуугийн өвчлөл 15 хүртэлх насны хүүхдүүдийн дунд буурахгүй байгаа тул сумын эмийн эргэлтийн сангуудтай уулзаж, амны хаалт, ариутгал халдваргүйжилтийн спирт, эмний хангамжийн талаар зөвшилцөж, шаардлагатай тохиолдолд амны хаалтыг оёдолчидтой хамтран үйлдвэрлэх зэрэг шийдвэрийг гаргалаа. Мөн бага насны хүүхдийг олон нийтийн газарт дагуулан авч явахгүй байх тухай сумын Засаг даргын захирамж гарч байна.

Онцгой комиссын хуралдааны үеэр ахмад багш н.Должинсүрэн өөрийн гараар оёсон 50 ш амны хаалтыг 3 өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хандивлалаа.

Дашрамд дурьдахад орон даяар мөрдөж байгаа 3-р сарын 02-ны өдрийг хүртэл олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон шийдвэр хэвээр байна.

ЭХ СУРВАЛЖ: ЧИНГИС ХОТ

Холбоотой мэдээ

Арилжааны банкууд цэцэрлэгийн барилга барихад хөнгөлөлттэй зээл олгох боломжийг судална | Даам.мн

Боловсролын салбарын цахим шилжилт, төсөв, санхүүгийн шинэчлэлийн хүрээнд Боловсрол, шинжлэх уха

01/07/2022

Хү (THE HU) хамтлаг Ардтай хамтран тоглолт зохион байгуулна | Даам.мн

Хү (The Hu) хамтлаг нь 2019 онд гаргасан Гэрэг цомгоороо 2 долоо хоногийн дотор биллбоардын World Al

01/07/2022

“Монгол дархан-2022” үзэсгэлэнд 100 гаруй уран дархны 150 гаруй бүтээлийг толилуулж байна | Даам.мн

Ерөнхийлөгчийн Тамгын газар, монгол уран дархны “Түмэн эрдэнэс” нэгдсэн холбоо хамтран “Монгол дарха

01/07/2022