Улс орнууд ухань хотоос иргэдээ яаралтай татаж байна

29/01/2020 264

Дэлхийн улс орнууд халдварын голомтоос иргэдээ яаралтай татах арга хэмжээгээ идэвхжүүлж байна. Халдвар авсан хүний тоо өдөр болгон мянгаар нэмэгдэж байгаа тохиолдолд төр засаг нь иргэддээ ингэж анхаарал тавихаас өөр яалтай.

Жишээлэхэд, АНУ нь өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт Ухань хотоос 240 иргэнээ зөөсөн. Япон өнөөдөр орой шууд нислэг зохион байгуулж нутаг буцах хүсэлтэйгээ 200 орчим иргэнээ авчрах гэж байна. Австралийн Ерөнхий сайд Хятадын удирдлагуудтай холбоо бариад 600 гаруй иргэдээ буцаан татах талаар тохиролцсон тухайгаа мэдээлсэн байна. Энэтхэгийг Засгийн газар Ухань хотын Анагаахын сургуульд сурч байсан 56 оюутнаа хорио цээрийн бүсээс гаргах талаар хэлэлцээ явуулж байгаа гэж байна. Өмнөл Солонгос нь Ухан хотоос 700 орчим иргэнээ татахаар дөрвөн онгоцоор шууд нислэг зохион байгуулахаар болсноо мэдэгдсэн. Францын улс энэ долоо хоногт багтаад Уханьд байсан 800 орчим иргэдээ онгоцоор нутаг руу нь буцаан татахаар болсон тухай Эрүүл мэндийнх нь сайд мэдэгдсэн.

Нэгдүгээр сарын 28-нд БНХАУ-ын ГХЯ дээр гадаадын дипломатуудад зориулж мэдээлэл өгсөн. Энэ үеэр Хятадын тал нь гадаадын иргэд шилжилт хөдөлгөөн хийлгүйгээр одоо байгаа газартаа байх нь зүйтэй гэж үзэж байгаа ч тухайн улсын Засгийн газраас нь тууштай хүсэлт гаргасан тохиолдолд улсынх нь иргэдийг вирусийн тархалт гарсан нутгаас зөөвөрлөх асуудлыг авч хэлэлцэхэд бэлэн гэсэн тайлбарыг өгчээ.

Холбоотой мэдээ

Эхнэр хүүхдүүдээ шатаахыг завджээ | DAAM.MN

Энэ сарын 22-ны өдөр Хэнтий аймагт эхнэр , хоёр хүүхдээ шатахыг завдсан хэрэг гарчээ. Тодруулбал:

22/10/2021

В.Путин: Байден Афганистанаас цэргээ гаргаж зөв алхам хийсэн | DAAM.MN

СОЧИ. /TASS/. Америкийн удирдагч Жо Байдены Афганистанаас цэргээ гаргах шийдвэр зөв шийдвэр байсан г

22/10/2021

Б.Энхбаяр: УБЕГ-ын судалгаагаар УИХ-ын гишүүд нийтдээ 300 гаруй ТББ-д ажилладаг | DAAM.MN

УИХ-ын чуулганы хуралдаанаар Х.Булгантуяа, Т.Доржханд нарын өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэ

22/10/2021