Коронавирусын халдвар ойрын 7-10 хоногийн хугацаанд дээд цэгтээ хүрч магадгүй

29/01/2020 226

Шинэ төрлийн коронавирусний халдварын тархалт ойрын 7-10 хоногийн хугацаанд дээд цэгтээ хүрч магадгүй гэж Хятадын амьсгалын замын нэрт эмгэг судлаач Жун Наньшань мягмар гарагт “Xinhua” агентлагт ярилцлага өгөх үеэрээ хэлжээ.

“Тархалт хэзээ дээд цэгтээ хүрэхийг тооцоолоход маш хүндрэлтэй байгаа боловч би үүнийг 7-10 хоногийн дотор дээд цэгтээ хүрч, цаашид их хэмжээгээр нэмэгдэхгүй хэмээн таамаглаж байна” гэж тэрбээр мэдээлсэн байна.

Уушгины хатгалгаа үүсгэдэг шинэ төрлийн коронавирусний тархалтыг хянах, урьдчилан сэргийлэх зорилгоор байгуулсан Хятадын мэргэжилтнүүдийн үндэсний багийн ахлагч Жун Наньшань нь Хятадын Инженерчлэлийн академийн эрдэмтэн юм байна.

“Тархалтыг бууруулах хоёр чухал арга хэмжээ бол эрт илрүүлэх, эрт тусгаарлах юм. Эдгээр нь хамгийн энгийн хийгээд хамгийн үр дүнтэй арга барилд тооцогдож байна” гэж тэрбээр хэлжээ. Мөн өндөр халуурах нь шинэ коронавирусний халдварын нийтлэг шинж тэмдэг хэвээр байна гэж нэмж хэлсэн байна.

“Тусгаарлаж, ажиглахад тохиромжтой хугацаа нь 10-14 хоног бөгөөд далд үе дуусахад өвдсөн хүмүүсийг нэн даруй эмчлэх шаардлагатай бол эрүүл хүмүүсийн хувьд зүгээр гэсэн үг юм. Хаврын баярын амралт дуусах үед үүсэх шилжилт хөдөлгөөний улмаас халдварын тархалт нэмэгдэхгүй. Гэсэн хэдий ч хянаж, шалгах арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэх хэрэгтэй” гэж Жун Наньшань хэлжээ. Мөн өвчтөнүүдийн амь насыг аврахын тулд эмнэлгүүдэд халдварт өвчний мэргэжилтнүүдээс гадна хүнд өвчнийг эмчлэх мэргэжилтнүүд хэрэгтэй гэж тэрбээр ярьжээ.

Холбоотой мэдээ

Нэгэн зууны түүхийг өгүүлсэн гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ | DAAM.MN

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой энэ онд тохиож байна. 1921 оны

26/10/2021

Дөрвөн аймагт хээрийн түймэр гарчээ | DAAM.MN

Өчигдөр буюу аравдугаар сарын 25-нд дөрвөн аймгийн дөрвөн суманд хээрийн түймэр гарчээ.  Тодруулб

26/10/2021

УГТЭ хүүхдийн бүх төрлийн зүрх, судасны мэс заслыг ЭМД-аар үнэ төлбөргүйгээр хийж байна | DAAM.MN

Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн Хүүхдийн зүрх судасны мэс заслын баг нь хүүхдийн зүрх судасны мэс за

26/10/2021