
Ахмадуудын дунд тэтгэвэр тэглэх асуудал яригдсаар байгаа. Он гаргаад тэтгэвэр тэглэнэ гэх асуудал Засгийн газрын ээлжит хуралдаанаар цагаан сарын өмнө тэглэхээр болсныг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хэллээ.
Ирэх хоёрдугаар сарын 1-нд тэтгэвэр авах ахмадууд тухайн өдөр амралтын өдөр тохиож байгаагаас хоёрдугаар сарын гурванд тэтгэвэрээ бүрэн авахаас гадна дээр нь нэгдүгээр сард суутгуулсан зээлээ буцаан авахаар болжээ.
Учир нь тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлснээс үүдэж бонд хоёрдугаар сарын 3-нд тэтгэвэр олгоход хүрэлцэхгүй учраас хоёрдугаар сарын тэтгэврээс ахмадын зээлийг нь суутгахгүйгээр тооцжээ. Учир нь нэгдүгээр сарын нэгэнд тэтгэвэр олгохдоо зээл суутгасан. Ингэхдээ нэг сарын суутгасан зээлийг нэмж тооцохоор болжээ.