Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

29/01/2020 315

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг чуулганы энэ сарын 23-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж шийдвэрлэн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2019 оны 04 дүгээр тогтоолоор дээрх хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнээр ахлуулан бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Л.Болд, Х.Нямбаатар, Ц.Цогзолмаа, Я.Санжмятав нар болон холбогдох бусад албан тушаалтнууд орж ажиллажээ.

Байнгын хорооны ажлын хэсэг хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган төслийн эцсийн хувилбарыг боловсруулсны зэрэгцээ хуралдаан даргалагчаас төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулахаар өгсөн чиглэлийн дагуу холбогдох саналын томьёолол бэлтгэснийг нэг бүрчлэн санал хурааж шийдвэрлэлээ.

Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай болон Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг төсөл санаачлагчид нь буцаахаар тогтов. Байнгын хорооны энэ удаагийн хуралдаанаар Монгол Улсаас зарим улсад суугаа Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай асуудлыг зөвшилцөхөөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг хэлэлцэхээр товлосон байсан ч Ерөнхийлөгч энэ сарын 28-ны өдөр уг саналаа татаж авсан байна.

Мөн Гадаад харилцааны яамны 2019 оны үйл ажиллагааны тайланг сонсохоор төлөвлөсөн байсан ч салбарын сайд нь гадаадад томилолтоор ажиллаж байгаа учраас уг асуудлыг хойшлуулав. Ингээд хуралдааны төгсгөлд Батлан хамгаалах яамны 2019 оны үйл ажиллагааны тайланг хаалттай горимоор хэлэлцжээ

Холбоотой мэдээ

Ерөнхий сайд шатахуун импортлогчидтой уулзана гэв | DAAM.MN

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шатахууны хомсдол үүссэнтэй холбоотойгоор шатахуун импортлогчидтой өнөөдө

21/09/2021

Сайд Б.Батцэцэг Кувейт Улсын Гадаад хэргийн сайдыг тааламжтай цагтаа Монголд айлчлахыг урилаа | DAAM.MN

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Кув

20/09/2021

Г. Занданшатар: Стэнфорд ардчилал, хүний эрх чөлөөг дээдлэх үнэт зүйлийг төлөвшүүлдэг | DAAM.MN

Миний бие Стэнфордын Их сургуульд судлаач оюутнаар суралцаж төгссөн билээ. Дэлхийн

20/09/2021