Ерөнхийлөгч Элчин сайд нарыг зөвшилцөх саналаа татлаа

29/01/2020 304

Засгийн газраас 11 Элчин сайдыг томилох саналыг Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, МАН-ын бүлэг Даваа гаригт хэлэлцсэн. Харин Элчин сайд нарыг чөлөөлөх, томилох асуудлыг өнөөдөр УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх байсан ч Ерөнхийлөгч саналаа өчигдөр татсан эгүүлэн татсан учраас хэлэлцэхийг хойшлууллаа.

Ерөнхийлөгчийн дэмжиж, зөвшилцсөн Элчин сайдуудаас хоёрыг нь МАН-ын бүлэг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Тодруулбал, БНСУ-д суух Элчин сайд Ц.Өнөрзаяа, Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Элчин сайд Ч.Бүрэнбаяр нарыг томилохыг дэмжээгүй юм. Ц.Өнөрзаяаг дипломат албанд ажилласан туршлагагүй, Ч.Бүрэнбаярыг нас өндөр хэмээн дэмжээгүй. Тиймээс Ерөнхийлөгчийн зүгээс зөвшилцсөн саналаа буцааж татсан бололтой.

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдсэн 11 Элчин сайдын нэрийг танилцуулж байна 

1. Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад  суугаа Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайд Дашжамцын Батсайханыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэгмидийн Цэнгэлийг, 

 2. Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад  суугаа Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайд Нямаагийн Наранбатыг  эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдины Гансүхийг, 

 3. Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад  суугаа Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайд Авирмэдийн Баттөрийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батсайханы Болормааг

4. Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайд Зэнээмядарын Батбаярыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бирваагийн Мандахбилэгийг, 

5. Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад  суугаа Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайд Сүрэнгийн Цоггэрэлийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард  Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Маньбадрахын Ганболдыг,

6. Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайд  Цэрэндоржийн Жамбалдоржийг  эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батмөнхийн Батцэцэгийг, 

7. Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад  суугаа Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайд Гончигийн Ганболдыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Чанравын Бүрэнбаярыг, 

8. Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар  Цогтоогийн Өнөрзаяаг,

9. Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суух Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайдаар Чимэддоржийн  Баттөмөрийг, 

10. Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суух Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайдаар Батсүхийн Баярсайханыг, 

11. Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суух Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбажавын Ганболдыг тус тус томилох саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр хүргүүлсэн байна.

Холбоотой мэдээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх орчин нөхцөлийг бүрдүүлнэ | DAAM.MN

НИТХ-ын Хүний хөгжлийн хороо хуралдлаа. Хуралдаанд Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Санд

28/07/2021

КАТАР-МОНГОЛ хоорондын батлан хамгаалах, хөрөнгө оруулалтаар хамтран ажиллах хорооны даргатай уулзлаа | DAAM.MN

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Катар-Монгол хоорондын Батлан хамгаалах, хөрөнгө оруу

28/07/2021

СБД-ийн 10 га газарт Үндэсний урлагийн их театрын барилгыг барина | DAAM.MN

Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хороо хуралдаж, нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үнд

27/07/2021