
ОХУ-ын Засгийн газар БНХАУ-тай хиллэсэн хилийн боомтуудаа 2020 оны гуравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хаахаар болсныг мэдэгдлээ.
Шадар сайдын орлогч Татьяна Голикова хэлэхдээ “БНХАУ-д байгаа орос иргэдийг нутагт нь буцаан авчирна” гэжээ.
Коронавирусийн дэгдэлт улам нэмэгдэж, нас барагсдын тоо өсөж буй нь ОХУ-ын зүгээс хилээ тодорхой хугацаанд хаах шийдвэрийг гаргахад нөлөөлсөн талаар оросын хэвлэл мэдээллүүд бичиж байна.