Гэртээ мансууруулах бодис хадгалж байсныг илрүүлжээ

30/01/2020 219

Эрүүгийн Цагдаагийн Албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид өнгөрсөн шөнө буюу 2020 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр урьд өмнө удаа дараа ял шийтгэл эдэлж байсан Б-гийн гэрт гэнэтийн үзлэг, шалгалт хийжээ.

Шалгалтын явцад түүний гэрээс 0.3 гр НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан Метамфетамины агууламжтай сэтгэцэд нөлөөт бодис хадгалаж байсныг олж илрүүлэн холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Б нь О, Т нараас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис худалдан авсан нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон бөгөөд О, Т нарын гэрт явуулсан нэгжлэгийн үед 21 гр орчим цагаан өнгийн нунтаг бодис, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхэд ашигладаг тусгайлан бэлтгэсэн багаж, хэрэгслүүдийг илрүүлэн эд мөрийн баримтаар хураан авч Хар тамхитай тэмцэх газартай хамтран холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байгаа юм байна.

Холбоотой мэдээ

Ө.Дүүрэнбаяр эхний барилдаандаа ялагдлаа | DAAM.MN

Токио 2020 олимпын наадмын нээлтэд Монголын Улсын төрийн далбааг барин алхсан ОУХМ Ө.Дүүрэ

30/07/2021

Олимпын үеэр Ц.Анударьт мухар олгойн үрэвсэл оношлогдсон байна | DAAM.MN

Олимпын үеэр Ц.Анударьт мухар олгойн үрэвсэл оношлогдсон байна.Тодруулбал: өчигдөр тэрээр то

30/07/2021

Цахим орчин дахь аюулгүй хэрэглээ нэртэй цахим сургалт боллоо | DAAM.MN

Дэлгэцийн донтолт, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар хүүхдийн ой

30/07/2021