
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын ерөнхий прокурорын саналыг хаалттайгаар хэлэлцэж дуусчээ. Улмаар УИХ-ын гишүүн Н.Номтойбайрын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байна. Гэвч шийдвэрийг албажуулах УИХ-ын тогтоол нь батлагдаагүй байна.
Тиймээс УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөхөөр болсоноо дөнгөж сая дуулгалаа. Тэрбээр энэ талаараа “Би УИХ-аас бүр мөсөн явж байна. Гэхдээ би улстөрөөс хөндийрөхгүй. Зүгээр л тодорхой хугацаагаар чөлөө авч байна” гэлээ.