
Манай улс энэ сарын 27-ны өдөр Коронавирусны оношлуурыг Япон Улсын Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн томуугийн лабораториас захиалан эхний ээлжинд 200 ширхэг оношлуурыг хүлээн авсан. Гэвч нэг ширхэг оношлуурыг “НЭГ” л хүнд ашиглах боломжтой юм байна. Ингээд тооцохоор 200 ширхэг оношлуурыг 200 хүнд ашиглаад дуусна гэсэн үг юм.
Өчигдрийн байдлаар Улсын онцгой комиссын өгсөн мэдээллээр 200 ширхэг оношлуураас 36 ширхэгийг ашиглаад дууссан. Дахин 2000-3000 ширхэгийг авахаар ярьж байгаа. Оношлуургүй улс дэлхийд олон бий. Манай улсын хувьд ийм хэмжээний оношлуур олдсон нь маш чухал гэж мэдээллээ.