“Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төсөл” хэрэгжүүлэх талаар хэлэлцэв

31/01/2020 310

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр Хангарьд ордонд боллоо. Хуралдааны эхэнд “Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төсөл” -ийг хэрэгжүүлэх талаар хэлэлцлээ. Уг асуудлыг НЗДТГ-ын Төсөл, хөтөлбөрийн хяналт зохицуулалтын хэлтсийн дарга Б.Пүрэвжав танилцуулав.

Ядуурлыг бууруулах Японы сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 2023 он хүртэл хэрэгжүүлэх уг төслийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар хариуцаж хэрэгжүүлэх аж.

Уг төсөл нь ногоон, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхээр төлөвлөж буй Улаанбаатар хотод хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах технологийг иргэдийн оролцоотойгоор нэвтрүүлэх зорилготой бөгөөд төслийг гурван хэсэгт хувааж хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Эхний үе шатанд хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах хувилбаруудыг тодорхой болгох юм байна. Ингэснээр Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлын нөхцөл байдалд нарийвчилсан судалгаа үнэлгээ хийгдэж цаашид гарах үр дүнг тодорхойлох юм. Мөн хүнсний хог хаягдлыг иргэдийн оролцоотой дахин боловсруулах туршилтын төсөл хэрэгжүүлж иргэд хүнсний хог хаягдлыг дахин боловсруулсан бордоог үйлдвэрлэж хорооны тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн ажилд ашиглахаар төлөвлөж байгаа аж. Уг төслийн үйл ажиллагааг албан ёсоор энэ оны нэгдүгээр улиралд багтаан эхлүүлэхээр болжээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Гадаад дотоодын томоохон төслүүдийг хэрэгжүүлэх нэгжийн чадавх, боловсон хүчний чадамж сул байгаагаас цөөнгүй төсөл үр дүнгүй болдог. Тиймээс цаашид төслийн нэгжийг чадвартай боловсон хүчээр хангаж ажиллах хэрэгтэй. Мөн гадаад дотоодын төсөл хөтөлбөрүүдтэй холбоотой албан ёсны мэдээллийг нэгдсэн байр сууринаас өгч ажиллахыг НЗДТГ-ын Төсөл, хөтөлбөрийн хяналт зохицуулалтын хэлтэс бүрэн хариуцаж хариуцлагатай ажиллах ёстой” гэв. Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцээд Тэргүүлэгчдийн хуралдаанаар оруулахыг дэмжлээ.

Холбоотой мэдээ

“Pfizer” вакцин хийлгэсний дараа хөх томордог эсэх нь нотлогдоогүй | DAAM.MN

“Covid-19”-ийн эсрэг “Pfizer” вакцин хөхний хэмжээг томруулдаг гэх мэдээлэ

30/07/2021

Ө.Дүүрэнбаяр эхний барилдаандаа ялагдлаа | DAAM.MN

Токио 2020 олимпын наадмын нээлтэд Монголын Улсын төрийн далбааг барин алхсан ОУХМ Ө.Дүүрэ

30/07/2021

Олимпын үеэр Ц.Анударьт мухар олгойн үрэвсэл оношлогдсон байна | DAAM.MN

Олимпын үеэр Ц.Анударьт мухар олгойн үрэвсэл оношлогдсон байна.Тодруулбал: өчигдөр тэрээр то

30/07/2021