Испани улсад коронавирусын халдвар бүртгэгдлээ

31/01/2020 232

Коронавирусээр нэгдүгээр сарын 31-нээс хоёрдугаар сарын 01-нд шилжих шөнө 2102 хүн халдварлаж, нийт халдвар авагсдын тоо бараг л 12 мянга буюу нийт 11 мянга 791 болсны дотор нас барагсдын тоо 259 хүрээд байна. Сүүлийн үед өвчний тархалт маш хурдан өсч байгаа нь дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байна. Өмнөх долоо хоногийн нэгдүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө халдвар авагсдын тоо 65 хувиар нэмэгдэж, 27-ноос 28-нд шилжихэд дахин 30 хувь нэмэгдсэн.

Өвчин өмнөхөөсөө илүү хурдан тархаж байгаагийн том шалтгаан нь өвчний халдвар авсан хүнийг оношлоход их цаг орж байгаа аж. Зарим газарт өвчний шинж тэмдэг илрэхээс нааш халдвар авсан эсэхийг мэдэхгүй байгаа бөгөөд улс орнуудад хэрэглэж байгаа оношлуур нь өвчнийг танихдаа удаан байгаагаас дээрх асуудал үүсч байна хэмээн эрдэмтэд үзэж байна. Уханий коммунист намын дарга энэ долоо хоногт шинэ, илүү мэдрэмжтэй оношлуур туршиж үзэх тухай ярьжээ. Өчигдөр/2020.01.31/ Испанийн Ла Гомера арал дээр нэг хүн халдвар авсан нь тогтоогдсоныг Испанийн эрүүл мэндийн сайд зарлалаа.

Халдвар авсан иргэн Герман дахь халдвартай хүнтэй ойрын холбоотой багийн гишүүн байжээ. Мөн Ухань хотоос эх оронд нь шилжүүлэн авчирч, Мадридын эмнэлэгт тусгаарлаад байгаа Испанийн 21 иргэнээс одоогийн байдлаар өвчний шинж тэмдэг илрээгүй байгаа юм байна.

Холбоотой мэдээ

СБД-ийн 10 га газарт Үндэсний урлагийн их театрын барилгыг барина | DAAM.MN

Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хороо хуралдаж, нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үнд

27/07/2021

Долдугаар сарын 28-нд манай улсын таван тамирчин спортын гурван төрөлд өрсөлдөнө | DAAM.MN

Маргааш буюу долоодугаар сарын 28-ны өдөр манай улсын 5 тамирчин спортын гурван төрөлд өрс

27/07/2021

Энэ сарын 25-наас Хятадад “Covid-19”-ийн халдвар дахин бүртгэгдэж эхэллээ | DAAM.MN

Хятад улсад энэ долдугаар сарын 25-ны өдөр “Covid-19”-ийн 76 тохиолдлыг бүрт

27/07/2021