
Өнгөрсөн амралтын өдрөөр Сүхбаатар аймагт нам даралтын зуух дэлбэрч нэг иргэн гэмтсэн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал, Баруун-Урт сумын тав дугаар багийн “Дэнж” хорооллын 8 дугаар гудамжинд иргэн Э-ийн нам даралтын хийн зуух дэлбэрч гал гарсан байна. Энэ тухай дуудлага мэдээлэл 2020.02.02-ны өдрийн 00:34 цагт Онцгой байдлын албанд ирж, дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 1.2 км замыг туулан 00:37 цагт очиход БНХАУ-д үйлдвэрлэгдсэн “JV-161542005” загварын нам даралтын зуух дэлбэрсэн ч гал түймэр гараагүй байсан аж. Харин тус сумын 4 дүгээр багийн харьяат Б/27 настай, эрэгтэй/ толгой хэсгээрээ түлэгдэж гэмтсэнийг ар гэрийнхэн нь эмнэлгийн байгууллагад хүргэсэн байна.