13 секундийн бичлэг байгаа гэж Г.Батхүү агсны ар гэрийнхнээс нь 15 сая төгрөг авчээ

02/02/2020 253

Мөрдөн байцаах албанаас УИХ-ын гишүүн асан Г.Батхүү амь насаа алдсан хэргийн шалгалтын талаар мэдээлэл хийлээ. 

МБА-ны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлстийн дарга, дэд хурандаа П.Эрдэнэбилэг: УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн амь нас хохирсон хэрэг дээр өмгөөлөгчөөр ажиллаж буй Батхуяг 2020 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр мэдээлэл хийх үеэрээ мөрдөн шалгах ажиллагааны нууц мэдээллийг олон нийтэд задруулсан. Цагдаагийн байгууллагаас Мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан хэргээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн.

13 секундийн бичлэг гэж асуудал яригдаад буйг хүмүүс мэдэж байгаа байх. Үүнийг Г гэгч этгээд хуурамчаар зохиож, хууран мэхлэн ар гэрийнхнээс нь 15 сая төгрөг авсныг 2019 оны тавдугаар сарын 28-ны өдөр тогтоож, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Г гэгч этгээд дээрхээс гадна зургаан удаагийн үйлдлээр 269,101.575 сая төгрөгийг бусдаас залилж авсан энэ үйлдэлдээ холбогдуулан Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусан хэргийг шүүхэд шилжүүлэх саналаа прокурорын хяналтад хүргүүлсэн” гэдгийг хэллээ.

Холбоотой мэдээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх орчин нөхцөлийг бүрдүүлнэ | DAAM.MN

НИТХ-ын Хүний хөгжлийн хороо хуралдлаа. Хуралдаанд Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Санд

28/07/2021

Баянхонгор аймаг бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машинтай боллоо | DAAM.MN

 Эрүүл мэндийн яамны санхүүжилтээр Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн та

28/07/2021

КАТАР-МОНГОЛ хоорондын батлан хамгаалах, хөрөнгө оруулалтаар хамтран ажиллах хорооны даргатай уулзлаа | DAAM.MN

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Катар-Монгол хоорондын Батлан хамгаалах, хөрөнгө оруу

28/07/2021