Эх орондоо ирсэн оюутнуудын шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан

02/02/2020 222

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа “Дэлхийн хэмжээнд шинэ коронавирусийн халдвар авсан 17,900 тохиолдол бүртгэгдэж, нас барсан тохиолдол 45-аар нэмэгдсэн ч нас баралтын түвшин 2.1 хувьтай хэвээр байна. Өчигдөр БНХАУ-аас гадна дөрвөн улсад шинээр халдварын тохиолдол бүртгэгдлээ. БНХАУ-аас гадна эмнэлгийн ажилтан халдвар авсан анхны тохиолдол мөн өчигдөр Франц улсад бүртгэгдсэн.

БНХАУ-ын Ухань хотод аялаад эх орондоо очсон Швед улсын иргэн дөрөв хоногийн турш өөрийгөө гэртээ тусгаарлаад өвчний шинж тэмдэг илэрсэн даруйд нөхцөл байдлаа эмнэлгийн байгууллагад хандсан нь халдвар тарахаас сэргийлсэн сайн жишээ болсон байна. Шинэ коронавирусийн халдвар гарснаас хойш 34 хоног өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд Монгол Улсад халдвар илрээгүй нь олон байгууллагын хамтын ажиллагааны үр дүн гэдгийг онцолж хэлмээр байна” гэв.

ОЮУТНУУДЫГ ОНЦГОЦООР АВЧ ИРСЭН 15 ХҮНИЙГ Ч ХЯНАЛТАД БАЙЛГАЖ БАЙНА

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Коронавирусийн голомтод бүсээс 2020 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр эх орондоо ирсэн оюутнуудын шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан. Оюутнуудын биеийн байдал сайн байна. Бид цаашид биеийн байдлыг нь хянаж ажиллана. Түүнчлэн оюутнуудыг онцгоцоор авч ирсэн 15 хүнийг ч хяналтад байлгаж байна.

Амралтын өдрүүдэд Дорнод аймагт амьдардаг хоёр хүнийг сэжигтэй тохиолдол гэж үзэн хавьталт хүмүүсийн хамт тэнд нь тусгаарласан талаар мэдээлсэн. Тэдгээр иргэдийн шинжилгээний хариу бүгд сөрөг буюу коронавирусийн халдвар аваагүй гэж гарсан. Бид нэгдүгээр сарын 9-ний өдрөө хойш нийт 71 хүнийг коронавирусийн сэжигтэй тохиолдол гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарласан бөгөөд хариу сөрөг гарсан байна. Одоогоор Монгол Улсад тус өвчин бүртгэгдээгүй” гэлээ.

Холбоотой мэдээ

Cүүлийн 24 цагт Халдварын 2543 тохиолдол илэрч, 13 хүн нас барлаа | DAAM.MN

Сүүлийн 24 цагт халдварын 2543 /Улаанбаатарт 1342, орон нутагт 1201/ тохиолдол илэрч, 21-80 гаруй на

21/09/2021

Нэмэлт тунгийн хамрагдалт 10 хувьтай байна | DAAM.MN

Есдүгээр сарын 20-нд буюу өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 185, II тунд 627, нэмэлт сэргээх тунд 2

21/09/2021

Нийслэлийн Өргөө амаржих газар “Үйлчлүүлэгчийг дэмжих алба”-тай боллоо | DAAM.MN

 НЭМГ-ын харьяа Өргөө амаржих газраас “Үйлчүүлэгчийг дэмжих алба”-аа танилцуулах хүрээнд “Нээлттэй х

20/09/2021