• 2020-02-26
  • 2760.89 USD
  • -7° C

Авлигыг устгахын төлөө Г.Буяндоржын араас гараад ирцгээ!!!|ДААМ.МН

03/02/2020 118 0

Нэр бүхий прокуроруудын авлигын хэргийн талаарх баримтыг Г.Буяндорж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргад З.Энхболдод хүлээлгэн өглөө. Тэрбээр авлигач дрокурор, шүүгчдийн балгаар 9 жил шүүх цагдаад дуудагдаж, 409 хоног хоригдож,  16 удаа шүүх хуралд оролцсон гэж мэдэгдээд үүнйи улмаас учирсан 25 тэрбум төгрөгөө нөхөн олгохыг шаардаж байгаа юм байна. Түүний хэлснээр анх 100 мянган ам.долларын авлига нэхэхэд нь өгөөгүйн улмаас ийнхүү цаг хугацаа, нэр төр, эд хөрөнгөөрөө хохироход хүрсэн гэнэ. Г.Буяндоржийн хэлснээр мөрдөгч, шүүгч, прокурор гээд 22 хүнйи бүрэлдэхүүн бүхий бүлэг этгээд байгаа бөгөөд өнөөдөр БЗД-ийн ерөнхий прокурор Ц.Батболд, прокурор Халиун, Сандагсүрэн нарын авлигын баримтыг хүлээлгэн өгч гомдол гаргасан юм.  Дашрамд тэмдэглэхэд тэрбээр ирэх долоо хоногт хэвлэлийн хурал хийн, дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөө энэ үеэр мэдэгдсэн.

Гавьяат жүжигчин Т.Ариунаагийн нөхөр, “Ноёд” группын ерөнхийлөгч Г.Буяндорж: “Салхитын ордын шүүгчдийн авлигын схемийг ил болгосныг хараад зориг орсон. Төрд итгэх итгэл сэргэсэн. Одоо хууль хяналтынхан бизнес эрхлэгчдийг хэрхэн дарамталж бизнесийг нь булааж авдгийг илчлэх цаг болжээ. Надаас прокурор Халиун 100,000 доллар нэхснийг нь өгөөгүйн төлөө 1,2 жил цагдан хорьж, 5 эрүүгийн хэрэг үүсгэн, 9 жил шүүхээр дарамталсан. 25 ТЭРБУМААР хохироосон. Авлигач прокуроруудын нэрийг зарлаж байна. Прокурор Сандагсүрэн, Батболд, Халиун нар надаас 100,000 доллар нэхэж , гэр бүлийнхээ гишүүн өмгөөлөгчөөр гэрээ хийлгүүлсэн ” гэв. Энэ хүн хэн ч байсан энэ удаагийн үйлдэл нь маш зөв хэмээн сошиал орчинд иргэд үзэл бодлоо илэрхийлсээр байна. Тухайлбал: Авлигал гээч зүйлийг таслахгүйгээр бид хэзээ ч өөдлөхгүй. Тэр бол нийтийн эрх ашгийг хохироож, улс орны эдийн засгийг хорлож, мянга мянган шударга хүмүүсийг хэлмэгдүүлж, хөдөлмөрийг үнэгүйдүүлж, хүсэл зоригийг унтрааж байдаг ХОГИЙН УРГАМАЛ. Төрийн албан хаагчдын авлигалыг яг Г. Буяндорж шиг илчилцгээе!! Авлигал авсан нь ичих цаг болохоос аргагүй байдалд орж өгсөн нь ичих ёсгүй . Авлигачдыг ичтэл илчилцгээе!! Эцэст нь түүнээс жигшиж, айж, зугтааж амьдардаг болгоё!!! Араас нь шил шилээ дараад гараад ир!!! Монголчууд аа!!! Авлигыг устгахын төлөө би чадах бүхнээ хийхэд бэлэн байна. Үүнээс хойш авлигачид, түүний гэр бүлийнхэн, ил далд хувь хүртэгчид,долоогчид ИЧИЖ АМЬДРААРАЙ!!!! хэмээх сэтгэгдэлүүд нийтлэгдсээр байнаа.

Холбоотой мэдээ

Төмөр хулгана жилийн СУУДЛЫН ЗАСАЛ ба ЗҮГ МӨР ГАРГАХ тухай | ДААМ.МН

XVII жарны "Хотол төгс" хэмээх төмөр хулгана жилийн мөр гаргах зурхай болон хийлгэх суудлын заслыг

23/02/2020

Төмөр хулгана жилийн СУУДЛЫН ЗАСАЛ ба ЗҮГ МӨР ГАРГАХ тухай

XVII жарны "Хотол төгс" хэмээх төмөр хулгана жилийн мөр гаргах зурхай болон хийлгэх суудлын заслыг

23/02/2020

Бөх барилддаг, зохиолын дуу дуулдаг хүмүүс УИХ-д байна. Энэ чинь ялзрал . Гадныхан биднийг дооглож байна

УИХ-ын ээлжит сонгууль тун удахгүй болох гэж байна. МАХН, ШИНЭ нам, ХҮН зэрэг намууд эвсэл байгуула

13/02/2020