Түүхий нүүрсийг элсэн доор нуун тээвэрлэж явсныг илрүүлэв

04/02/2020 440

Хоёрдугаар сарын 1-ний өдөр “Northbenz” маркийн автомашинаар иргэн Б нь найман тонн түүхий нүүрсийг элсэн доор нуун тээвэрлэж явсныг НМХЕГ-ын алба хаагчид илрүүлжээ.

Налайх дүүргээс тээвэрлэж байсан тус нүүрсийг “Амгалан” дулааны станцад төвлөрүүлэн шалтгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Засгийн газарын шийдвэрээр өнгөрөгч 2019 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотын иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон билээ. Иймээс нийслэлийн бүс рүү түүхий нүүрс нэвтрүүлэхээр завдсан, болон хэрэглэж байсан хувь хүнийг Зөрчлийн хуулийн дагуу 300 мянган төгрөгөөр, аж ахуйн нэгж байгууллагыг 3 хүртэлх сая төгрөгөөр торгож буй.

Холбоотой мэдээ

Г.Занданшатар: Тэрбум мод нэг модноос эхэлнэ | DAAM.MN

Манай улс 2010 оноос эхлэн жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг

16/05/2022

БНАСАУ-д коронавируст халдвар бүртгэгдсэн талаар Пхеньян мэдээллээ | DAAM.MN

БНАСАУ-д COVID-19 коронавирусний халдварын анхны тохиолдол илэрсэн талаар Пхеньян мэдэгдлээ. Албаны

16/05/2022

Бурхан багшийн Их дүйчин өдрийг 6-р сарын 14-нд тэмдэглэж, бүх нийтээр амарна | DAAM.MN

УИХ “Нийтээр тэмдэглэх болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд өөрчлөлт оруулан Бурхан багшийн мэнд

16/05/2022