Жудогийн тамирчдад зодуулж хэвтэрт орсон залуу хөл дээрээ босох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ | DAAM.MN

05/04/2021 7810

Mass.mn сайтад тамирчдад зодуулсан гэх залуу хандаад байна. Уг хэргийн талаарх мэдээллийг хүргэж байна.

Хэргийг дахин сөхвөл одоогоос найман сарын өмнө буюу 2020 оны наймдугаар сарын 26-ны шөнийн 23 цагийн үед  иргэн Л.Мөнгөнчөдөр нь албан үүргээ гүйцэтгэж байгаад ажлын байран дээрээ жүдогийн тамирчин Ц.Тэнгис, Ш.Мөнхсайхан, н.Эрдэнэбулган нарт зодуулж хүндээр гэмтэн мөн оны есдүгээр сарын 2-ны  шөнө яаралтай мэс засалд оруулахаар бүх үсийг нь хусч бэлдсэн ч мэс заслаа дийлэхгүй, гол судасны уг өгсөх хэсгийг засахад шаардлагатай тоног төхөөрөмж байхгүй гээд 14-ний өдрийг хүртэл хэвтүүлээд эмнэлгээс гаргажээ. Тэрээр өнөөдрийг хүртэл хэвтрийн байдалтай, ой гарантай бяцхан хүү болон эхнэр,  мөн тэтгэврийн ээжийгээ тэжээх чадваргүй болж хохирсон байна.

Хохирогчийн хувьд хуулийн байгууллагаар асуудлаа шийдүүлж чадаагүй өнөөдрийг хүрсэн бөгөөд сүүлийн үед “гомдлоо татаж хэргээ хаалга” гэсэн шаардлагыг аваад цаашид эмчлүүлж, эдгэрч хөл дээрээ босох найдваргүй болжээ.

Иргэн Л.Мөнгөнчөдөр өөрийг нь зодсон хүмүүсийг жүдогийн тамирчин гэдгийг мэдээгүй. Харин уг хэрэг үйлдэгдсэний маргааш нь МУГТ Х.Цагаанбаатар өөрийн биеэр ирж уулзан, зодуулсан нөхцөл байдлыг харж, хоёр найзынхаа өмнөөс уучлал хүсээд гомдол гаргахгүй байхыг гуйн хохирлыг нь өөрсдөөр нь барагдуулуулна гээд явсан байна

Мөн тэр орой нь Ц.Тэнгис, Ш.Мөнхсайхан нар ирж уучлал хүсээд  “эхний ээлжинд шүдээ янзлуулж байгаарай” гээд “эмчилгээний төлбөрт” гэсэн утгатайгаар хоёр удаа нийт  гурван сая төгрөг л шилжүүлсэн байдаг. Харин Л.Эрдэнэбулган нь  Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байна.

Мөн дээрх өвчнийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн төвөөс гаргасан 4 удаагийн шинжээчийн дүгнэлтийн хариу нь гэмтлийн улмаас үүсээгүй гэх агуулгаар гарсан. Л.Мөнгөнчөдрийн өгсөн гомдолтой холбоотой мэдээлэхдээ ЦЕГ-ийн Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү олон нийтэд “Тус этгээдүүд тамирчид биш. Ямар нэг спортын зэрэг цолгүй, үзүүлсэн амжилт шагналгүй, бие бялдарын хөгжил сайтай залуус байсан гэдгийг тодотгоё” гэх зэргээр тухайн хэргийг үнэн зөвөөр хуулийн хүрээнд шийдвэрлэх сонирхолгүй байгаа гэсэн хардалтыг төрүүлээд байгаа аж.

Хохирогчийн хувьд өнөөдрийн байдлаар хэвтэрт хүнд байна. Түүний хувьд хэн нэгэнд ял өгүүлэх бус бүрэн эмчлүүлж хөл дээрээ босож хөдөлмөр эрхэлж ээжийгээ, эхнэрээ, ой гарантай бяцхан үрээ тэжээх л хүсэлтэй.

 

Холбоотой мэдээ

Ж.Ичинхорлоо: Алуурчин цэргүүд дүүг минь хөнөөгөөд малчин айлд очиж аминдаа хайртай юу гэж сүрдүүлсэн гэсэн | DAAM.MN

Хоёр цэрэг даргыгаа буудаж хөнөөсөн хэрэг сүүлийн хэдэн өдрийн дуулиануудад дарагдаж, замхрах тийшээ

23/04/2021

Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг 10 хоногоор сунгалаа | DAAM.MN

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн прокурорын газраас ирүүлсэн Найданги

23/04/2021

Эхнэрээ найман удаа хутгалж алсан онц ноцтой гэмт хэрэг гарчээ | DAAM.MN

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс хоёр хүний цогцос олдсон байна. Дээрх хэргийн ту

22/04/2021