AstraZeneca вакциныг хүүхдэд хийж буй туршилтыг түр зогсоолоо | DAAM.MN

07/04/2021 114

Оксфордын их сургууль, AstraZeneca компанийн хамтран гаргасан вакциныг хүүхдэд хийж буй туршилтаа түр зогсоолоо.

Учир нь вакцин хийлгэсэн насанд хүрэгчдэд ховор тохиолддог цусны бүлэгнэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хүлээхээр болжээ.

Оксфордын их сургуулиас “аюулгүй байдалтай холбоотой асуудал байхгүй хэдий ч цусны бүлэгнэлтэй холбоотой нэмэлт мэдээлэл хүлээж байна” хэмээв.

Насанд хүрэгчдэд ховор тохиолдож буй цус бүлэгнэх шинж тэмдэг нь анх Норвегид илэрсэн бөгөөд Европ тив даяар 30 хүнд илэрч 7 нь нас барсан гэж Британийн Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний зохицуулалтын газраас мэдээлсэн юм.

Европ тив даяар 18 сая тун AstraZeneca вакцин хийгдээд байгаа ба цус бүлэгнэх шалтгааныг судалж байгаа аж. Хэдий 30 тохиолдолд бүртгэгдсэн ч шууд вакцинтай холбоотой гэж дүгнэх эрт байгаа талаар Европын эмийн агентлагаас мэдээлжээ.

Эх сурвалж: AlJazeera

Холбоотой мэдээ

Вакцины хоёр тун хийлгэсэн хүмүүст хязгаарлалт тогтоохгүй байхыг журамд тусгана | DAAM.MN

УОК-ын өнөөдрийн хуралдаанаар дархлаажуулах ажлыг маргаашнаас эрчимжүүлэхээр болсныг мэдээлсэн. Энэ

23/04/2021

Ковид-19 орон нутагт 80 тохиолдол шинээр бүртгэгдлээ | DAAM.MN

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хү

22/04/2021

ЭМЯ: Биеийн байдал хүндэвтэр 1293 хүн байна | DAAM.MN

Одоогоор улсын хэмжээнд нийт 3789 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн-2124 /56,

22/04/2021