
Монголын Үндэсний Олимпын Хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр хүн зодсон хэргээр цагдан хоригдсон. Улмаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, Ерөнхий сайдын зөвлөхийн ажлаас нь түдгэлзүүлэх тухай яриа гарсан.
Гэвч Н.Түвшинбаяр Ерөнхий сайдын зөвлөхийн ажлыг албан бусаар хашиж байсан гэдгийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа хэллээ.
Тэрээр “Энэ жил олимптой учир МҮОХ-г Засгийн газраас бодлогоор дэмжих агуулгаар Ерөнхийлөгчийг нь Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр ажиллуулахаар шийдсэн юм билээ. Гэхдээ шийдвэр нь өнөөдрийг хүртэл албажаагүй учир чөлөөлөх асуудал үүсэхгүй” хэмээн цахим хуудаснаа мэдээлсэн юм.