АстраЗенека вакциныг 30 хүртэлх насныханд тарихгүй байхыг зөвлөжээ | DAAM.MN

08/04/2021 44

Оксфордын их сургууль болон АстраЗенека компанийн хамтран боловсруулсан коронавирусний эсрэг вакцины гарч болзошгүй эрсдэлийг судалж үзсэний дараа Европын Эмийн Агентлаг (EMA) “Цусны бүлэгнэлийг вакцины нэн ховор гаж нөлөө” гэж дүгнэжээ.

“Цусны бүлэгнэл үүсэх эрсдэл маш бага байна. Ковид-19-өөс үүдэх эрсдэлээс хамгаалах нөлөөллийн үзүүлэлт нь ховор тохиолдох гаж нөлөөллөөс харьцангуй өндөр байна” гэж Европын эмийн агентлаг мэдэгдэлдээ дурдсан байна

“Ковид-19 бол хүндрэх, нас барах эрсдэл өндөртэй маш ноцтой өвчин. Коронавирус өдөр тутамд Европ даяар олон мянган хүний ​​амийг авч одсоор байна” гэж EMA-ийн төлөөлөгч Эмер Күүк хэлжээ. Энэ вакцин маш өндөр үр дүн үзүүлдэг,  хүмүүсийн өвчин хүндэрч, амиа алдахаас сэргийлж байна гэв

Харин Их Британийн Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний зохицуулах газар /MHRA/ АстраЗенека вакцин цусны бүлэгнэл үүсгэж байгаа учраас 30 хүртэлх насны хүмүүс хийлгэхгүй байсан нь дээр гэжээ. Тус байгууллагаас гаргасан тайланд гуравдугаар сарын 31-ний байдлаар АстраЗенека вакциныг 20 сая хүн хийлгэсэн бөгөөд 79-д нь /18-79 насны 51 эмэгтэй, 28 эрэгтэй/ цусны бүлэгнэл үүссэн ба тэдний 19 нь нас барсан гэж бичсэн байна.

Вакцин, дархлаажуулалтын хамтарсан хороо (JCVI)-ны профессор Вэй Шэн дараах зөвлөгөөг өгчээ. Тэрбээр

  • АстраЗенека вакцины эхний тунг хийлгэсэн бол дараагийн тунг яг л тэр вакцинаа хийлгэх,
  • 18-29 насны залуус АстраЗенека бус өөр вакцин хийлгэх,
  • вакцин хийлгэх гэж байгаа хүмүүст зориулж JCVI болон MHRA байгууллагын тайланд үндэслэн мэдээллээ шинэчлэх зэрэг зөвлөгөө өгсөн байна.

Тэрбээр “Бид тодорхой насны бүлгийнхнийг вакцинаа зогсоо гэж зөвлөөгүй. Урьдчилан сэргийлэх үүднээс 18-29 насныхныг АстраЗенека вакцинаас өөр вакцин тариулахыг зөвлөж байна” гэжээ.

Эх сурвалж: ВВС

Холбоотой мэдээ

Вакцины хоёр тун хийлгэсэн хүмүүст хязгаарлалт тогтоохгүй байхыг журамд тусгана | DAAM.MN

УОК-ын өнөөдрийн хуралдаанаар дархлаажуулах ажлыг маргаашнаас эрчимжүүлэхээр болсныг мэдээлсэн. Энэ

23/04/2021

Ковид-19 орон нутагт 80 тохиолдол шинээр бүртгэгдлээ | DAAM.MN

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хү

22/04/2021

ЭМЯ: Биеийн байдал хүндэвтэр 1293 хүн байна | DAAM.MN

Одоогоор улсын хэмжээнд нийт 3789 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн-2124 /56,

22/04/2021