Бурхан болоочийн ясыг бага өндөлзүүл, О.Цогтгэрэл ээ | DAAM.MN

08/04/2021 579

Хоёр талдаа намын даргаа тодруулсан хоёр Ардчилсан намын дарга нараас О.Цогтгэрэл батламжлагдлаа гэх мэдээлэл гарч байгаа. Нөгөө талд нь М.Тулгатыгаа намын даргад батламжлах процесс үргэлжилж байна. Одоогоор дотроо талцсан хоёр Ардчилсан намын зовлон эрх баригч МАН бус өөрсдөө болоод байгаа юм. Хэн нэгэн нь нөгөөсөө давсан улс төр хийхийн тулд эрээ цээргүй үйлдлийг хийж эхэллээ.

Тухайлбал, өчигдөр О.Цогтгэрэл гэх “хуурамч Дамбийжаа”-гаар тодорсон хулхи дарга ардчиллын анхдагчдын нэг болох Дэд бүтцийн сайд асан С.Зориг агсанд Монгол Улсын баатар цол нөхөн олгуулах ёстой гэж алиатав. Аливаа улс төрийн нам түүний удирдагчид бодлого, шийдэл ярих ёстой атал үхсэн хүнээр улс төр хийж намын даргад тэнцэхгүй тархитай нэгэн болохоо харууллаа. “Талийгаачийг ядаж тайван орхи” гэдэг сошиал эсэргүүцэл түүний эсрэг өрнөж байна. Ийм ой гутмаар нөхдүүдээр туг дарцаг хийдэг Ардчилсан намын хувь заяа дэндүү эмгэнэлтэй харагдах юм. Монгол Улсын баатар цолыг нэхэн олгууллаа гээд бүх зүйлийн эргэлзээ тайлагдана гэж бодов уу.

Зүй нь С.Зоригийг хөнөөсөн хэргийн зангилааг тайлахад анхаарал хандуулж асуудал дэвшүүлэх ёстой байлаа. Олигтойхон сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж чадахгүй байгаагаа өдөр тутамдаа харуулж буй О.Цогтгэрэлийн хувьд улс төрд орж ирсэн, намын дарга болсон гэдгээ харуулахын тулд хийж байгаа ажил биз. Гэсэн ч арга нь буруу байна. Үхсэн хүнээр улс төр хийдэг өөдгүй зангаа татах хэрэгтэй байна. Хэн нэгнээс илүү дарга болж харагдах аминч хүсэл байгаа бол арай өөр зүйл сэтгэх хэрэгтэй.

Мөн Ардчилсан намынхан мэдээлэл хийхээрээ С.Зориг агсны хөшөөний өмнө ирж мэдэгдэл хийдэг болов. Магадгүй тус намд итгэх иргэдийн итгэл буурсан тул сүүлийн ганц итгэл үнэмшил нь тус хөшөө болж. Үнэхээр тэд С.Зориг агсныгаа хүндэтгэдэг бол хөшөөнийх нь өмнө ядаж худал хэлдэггүй баймаар байна. Тэнд хоосон улс төр, өөртөө оноо авах гэсэн ядмаг аргыг хэрэглэдэггүй болмоор байгаа юм. Намынхаа эв нэгдлийг хангуулах нь намын даргын үүрэг болохоос нас барсан хүний хөшөөний өмнө амны зоргоороо солиорч зогсох нь ариун үйлдэл мөн үү. Бурхан болоочийн ясыг бага өндөлзүүл, О.Цогтгэрэл ээ…

Холбоотой мэдээ

УОК: Иргэдэд санхүүгийн дэмжлэг нэмж үзүүлэхгүй | DAAM.MN

УОК хатуу хөл хориог үргэлжлүүлэхтэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Хөл хориог 1

23/04/2021

Сүүлийн дөрвөн хоногт голын болон тогтоол усанд бага насны зургаан хүүхэд живж, амиа алджээ | DAAM.MN

Хаврын цагт гол, мөрөн, нуур цөөрөм гэсэж, шар усны үер бууж тогтоол ус үүсэх энэ цаг үед иргэд усан

23/04/2021

Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг 10 хоногоор сунгалаа | DAAM.MN

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн прокурорын газраас ирүүлсэн Найданги

23/04/2021