Хятадтай холбоотойгоо нуусан Харвардын их сургуулийн докторыг баривчилжээ

05/02/2020 125

Америкийн Бостон хотын их сургууль ба эмнэлгүүдтэй холбоотой ажиллаж байсан гурван хүнийг Хятадын Засгийн газартай холбоотой талаар худал мэдээлэл өгсөн, хятадын Засгийн газарт туслахыг завдсан хэргээр ял тулган хэрэг үүсгэсэн тухай boston.cbslocal.com сайт мэдээлж байна.

Тэдний нэг болох Харвардын их сургуулийн Хими ба химийн биологийн танхимын эрхлэгч Чарльз Либерийг Ухань хотын Технологийн хүрээлэнтэй гэрээтэй ажиллаж байснаа нуусан гэж буруутгажээ. Зүгээр ч нэг нуугаагүй Америкийн Батлан хамгаалах яам, Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнтэй зэрэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулах үеэр Хятадын Засгийн газартай холбоотой гэдгээ нуусан гэж буруутгасан байна.

Массачусетс мужийн прокурор Эндрю Леллинг энэ хэргийн талаар ярихдаа “Хятадын тал Либерийн өөрийн байгууллагуудад ажиллуулах, Хятадад ашигтай судалгаа хийлгэхэд хэдэн зуун мянган доллар төлсөн бололтой” гэжээ.

Ял тулгаад байгаа Либерийг Харвардын их сургууль дээрх ажлын өрөөнөөс нь баривчилсан ч гадуур байцаалт авахаар суллажээ.

Либерээс гадна Бостоны их сургуульд судлаачаар ажиллаж байсан Хятадын иргэн Янцин Е гэгчтэй холбоотой бас нэг хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Түүнийг Америкийн виз хүсэж мэдүүлэг бөглөхдөө Хятадын зэвсэгт хүчний дэслэгч гэдгээ нуун дарагдуулсан гэж буруутгаж байна. Гэвч Янцин нь одоо Хятадад байгаа тул баривчлах боломжгүй.

Гурав дах хүн нь Харвардын их сургуулийн тэтгэлгээр “Бэт Исраэл диаконесс эмнэлгийн төвд” судлаачаар ажиллаж байсан Заосон Жэн гэгч хятад иргэн. Энэ хүнийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Логаны нисэх буудалд судалгаанд ашиглаж байсан биологийн материалаа нууцаар хил давуулах гэж байхад нь саатуулан баривчилжээ.

Эдгээр хэрэгтэй холбоотойгоор Массачусетсын прокурор Леллинг “Бостон хотыг энэ мэтээр ашиглах бай болгох амархан. Тус хотын их сургуулиуд, шинжлэх ухаан-судалгааны хүрээлэнгүүд, технологийн компаниуд ийм аюул заналхийлэлд өртөх эрсдэл их. Энэ бол тохиолдол биш, давхцал биш. Харин Америкийн технологи ба ноу хауг сорж авах Хятадын кампанит ажлын нэг жижиг жишээ юм” гэсэн байна.

Холбоотой мэдээ

Завхан аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хоригложээ | DAAM.MN

Завхан аймгийн Засаг дарга захирамж гаргаж тус аймгийн нутаг дэвсгэрт таван сарын хугацаанд мотоцикл

24/11/2021

Эрдэмтдийн зөвлөлөөс нэмэлт тун зайлшгүй шаардлагатайг зөвлөж байна | DAAM.MN

УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр өнөөдөр УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн

23/11/2021

ДЭМБ-аас эх, нярайн тусламж, үйлчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг гардуулав | DAAM.MN

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас эх, нярайн тусламж, үйлчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмж

23/11/2021