Д.Нямхүү: ДЭМБ-аас 3,000 коронавирусын оношлуур ирнэ

05/02/2020 359

Шинэ коронавирусын асуудлаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хүргэлээ. 

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү: “2020 оны хоёрдугаар сарын 3-нд тусгаарлагдсан нэг тохиолдлын хариу сөрөг буюу илрээгүй. 2020 оны хоёрдугаар сарын 4-нд Дархан-Уул аймагт нэг сэжигтэй тохиолдол илэрсэн тул тусгаарлагдан тандалт судалгаа, шинжилгээ, эмчийн хяналтад байгаа. Уг иргэн нь нэгдүгээр сарын 30-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирж, Дархан-Уул аймагт очсон байсан.2020 оны хоёрдугаар сарын 4-ний 23:00 цагт Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор зорчиж ирсэн хүмүүсээс сэжигтэй хоёр тохиолдол илэрч, тусгаарлагдан шинжилгээнд хамрагдаж, эмчийн хяналтад орсон. Хариу нь маргааш гарна. 

Японоос ирсэн оношлуураас 100 гаруй нь үлдсэн. ДЭМБ-аас ирүүлэх 3,000 оношлуурын эхний ээлжийн 500 нь ирэх долоо хоногийн эхээр Монголд ирнэ” гэв. 

Холбоотой мэдээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх орчин нөхцөлийг бүрдүүлнэ | DAAM.MN

НИТХ-ын Хүний хөгжлийн хороо хуралдлаа. Хуралдаанд Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Санд

28/07/2021

Баянхонгор аймаг бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машинтай боллоо | DAAM.MN

 Эрүүл мэндийн яамны санхүүжилтээр Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн та

28/07/2021

КАТАР-МОНГОЛ хоорондын батлан хамгаалах, хөрөнгө оруулалтаар хамтран ажиллах хорооны даргатай уулзлаа | DAAM.MN

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Катар-Монгол хоорондын Батлан хамгаалах, хөрөнгө оруу

28/07/2021