Хонг Конгийн 10,000 орчим иргэн амны хаалт авахын тулд шөнөжин дугаарлан зогсжээ

05/02/2020 101

Хонг Конгийн Luck Well International Holdings худалдааны компани өчигдөр өөрийн нөөцөнд байгаа 6,000 хайрцаг амны хаалтыг нийтэд зарах гэж байгааг зарласан юм.

Энэ зарыг сонссон олон мянган иргэд өчигдөр оройноос эхлэн компанийн байрны гадаа урт дараалал үүсгэн хоножээ. Шөнийн 1:30 цагт компанийн зүгээс дараалалд зогсохгүй байхыг иргэдэд уриалсан ч удалгүй нэмэгдсээр 10,000 орчим хүн болсон байна.

Тус бүртээ 50 ширхэг амны хаалттай 11,000 хайрцгаас 6,000-ыг нь зарах төлөвлөгөөтэй байсан ч эрэлт хэрэгцээ өндөр байгаагийн улмаас өнөөдөр бүгдийг зарж дуусгахаар болжээ.

Шинэ коронавирусийн халдвар тарж байгаатай холбоотой Хонг Конгт амны хаалт болон бусад ариутгах бүтээгдэхүүний олдоц муу байна. Өчигдөр тус хотод халдвартай гурван хүн нэмж илэрснээр нийт халдварын тохиолдол 18 болж нэмэгджээ.

Сүүлд илэрсэн өвчтөнүүд сүүлийн 14 хоногийн хугацаанд эх газрын Хятадад зорчоогүй гэсэн мэдээ хүмүүсийг түгшээж байна.

Өчигдөр бас тус хотод коронавирусийн халдвартай анхны хүн нас барсан юм. 

Эх сурвалж: South China Morning Post

Холбоотой мэдээ

ГЭР, ХАШААГАА ӨӨРИЙН ГЭЖ ҮЗЭЭД ГУДАМЖ ТАЛБАЙГ ХҮНИЙХ ЮМ ШИГ ХАНДСААР БАЙХ УУ? |ДААМ.МН

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан элдэв халдварт ѳвчнѳѳс урьд

23/03/2020

СУДАЛГАА: 2040 он гэхэд 4 хүүхэд тутмын 1 нь усны хэт хомстолтой газар амьдарна

Дэлхийн усны өдөр гуравдугаар сарын 22-нд тохионо. Дэлхий нийтээрээ 1993 оноос хойш 

19/03/2020

Коронавирус нь агаарт ууршсан шүлсний бичил тоосонцор хэлбэрээр гурван цаг хүртэлх хугацаанд амьдардгийг тогтоожээ | ДААМ.МН

АНУ-ын Үндэсний Эрүүл мэндийн институтын захиалгаар хийгдсэн нэгэн судалгаагаар коронавирус нь

19/03/2020