• 2020-02-26
  • 2760.89 USD
  • -7° C

Коронавирусийн халдвар илэрсэн тохиолдолд тусгаарлан эмчлэх нэг эмнэлгийг суллаж бэлэн байлгана

05/02/2020 183 0

Улсын онцгой комиссын хуралдаанаар шинэ коронавирусийн халдварын сэжигтэй болон онош нь батлагдсан тохиолдолд иргэдийг тусгаарлан эмчлэх зорилгоор нэг эмнэлгийг суллаж бэлэн байлгахаар болсныг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мөн хилээр орж ирж байгаа монгол иргэдийг тухайн боомтод түр хугацаагаар тусгаарлах байр гаргах нь зүйтэй гэж үзжээ.

Замын-Үүд, Буянт-Ухаа, Гашуунсухайт зэрэг нэр бүхий боомтод Онцгой комиссын шуурхай ажлын хэсэг ажиллахаар болжээ. Ажлын хэсэг хилийн боомт дахь хил, гааль, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын ажилтнуудын ажиллаж байгаа өнөөгийн нөхцөлтэй танилцан, тулгарч байгаа хүндрэл, бэрхшээлийг нь хэрхэн шийдвэрлэх тухай саналаа танилцуулах юм.Хилийн хорио тавьснаас хойш 6,000 гаруй монгол иргэн хилээр орж ирсэн бөгөөд Замын-Үүд боомтын ачаалал ихсээд байна. Өчигдөр гэхэд л 378 автомашин, галт тэргээр 1,000 гаруй иргэн нэвтэрчээ.

2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс хойш 2020 оны 03 дугаар сарын 02 хүртэл монгол иргэдийг зөвхөн Буянт-Ухаа болон Замын-Үүд боомтоор оруулах юм.

Холбоотой мэдээ

Манай улсын 771,805 хүн халдварт өртөх эрсдэл өндөр байна

Манай улсын  хэмжээнд 771,805 хүн "COVID-19"-ын халдварт өртөх эрсдэлтэй бүлэгт хамаарч байна.

26/02/2020

Хөдөлгөөн хязгаарлахаас өмнө хөдөө явсан хотынхныг III сарын 3 хүртэл эргэн нэвтрүүлэхгүй|ДААМ.МН

Засгийн газрын өнөөдрийн /2020.02.26/ хуралдаанаар орон нутгийн болон, хот хоорондын замын хөдөлгөө

26/02/2020

ШУУРХАЙ: Монгол-Япон чиглэлийн нислэгийг гуравдугаар сарын 11 хүртэл зогсоолоо|ДААМН.МН

Өнөөдөр /2020.02.26/ Улсын онцгой комисс шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх асуудлын х

26/02/2020