
Хэргийг тодруулбал, Дорнод аймгийн Хэрлэн суманд оршин суух хаягтай эрэгтэй 38 настай А нь архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ үл ялих шалтгаанаас болж ээжтэйгээ маргалдан хутга барин дайрсан хэрэг гарсан байна. Төрсөн ээж рүүгээ хутаг барин дайрах үедээ баруун гарынх нь хурууг зүсэж гэмтээсэн байна. Улмаар ээж нь цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөнөөр гэр бүлийн хүчирхийллийн мэдээлэл ил болжээ. Ийнхүү сэжигтэн этгээдийг гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох төрсөн ээжийгээ зодож, мэсний чанартай зүйлээр айлган сүрдүүлж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэргээр Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.