Төрийн өндөр албан тушаалтнуудын 32.7 хувь нь хөрөнгө орлогын мэдүүлгээ өгчээ

06/02/2020 230

Нийтийн албан тушаалтнууд Авлигын эсрэг хуульд заасны дагуу жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг үнэн зөв гаргаж бүртгүүлэх үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаа дуусахад 11 хоног үлдээд байна.

2020 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 11:00 цагийн байдлаар 34,364 мэдүүлэг гаргагч ХАСХОМ-ээ www.meduuleg.iaac.mn цахим хуудсаар шинэчлэн мэдүүлсэн бөгөөд улсын хэмжээнд явц байдал 82.1 хувьтай байна. Төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудаас Харилцаа, холбоо мэдээллийн технологийн газар, Батлан хамгаалах яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Увс, Завхан, Хэнтий аймгийн ЗДТГ мэдүүлгээ 100 хувь авч дууссан дүн мэдээтэй байна.ХОМ гаргах явц байдал доогуур үзүүлэлттэй байгаа нь Шүүхийн ерөнхий зөвлөл, Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Иргэний нисэхийн ерөнхий газар зэрэг байгууллагууд 50-60 хувьтай байна.

Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон бусад 290 гаруй албан тушаалтан мэдүүлгээ шинэчлэн гаргахаас одоогоор 95 албан тушаалтан мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн бөгөөд явц байдал 32.7 хувьтай байна.

Мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн албан тушаалтнуудаас УИХ-ын гишүүн 19, Засгийн газрын гишүүн 3, Төрийн нарийн бичгийн дарга 8, агентлагийн дарга 19, Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайд, консул 20, бусад 26 байна.   

Авлигатай тэмцэх газраас хөрөнгө, орлогын мэдүүлэг, цахим системийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар заавар зөвлөмж өгч ажлын өдрүүдэд уртасгасан цагаар болон 2020 оны хоёрдугаар сарын 15-ныг хүртэлх амралтын Бямба, Ням гарагт ажиллах тул хуулийн хугацаанд мэдүүлгээ бүртгүүлж, хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхийг АТГ-аас анхаарууллаа.

Холбоотой мэдээ

“Pfizer” вакцин хийлгэсний дараа хөх томордог эсэх нь нотлогдоогүй | DAAM.MN

“Covid-19”-ийн эсрэг “Pfizer” вакцин хөхний хэмжээг томруулдаг гэх мэдээлэ

30/07/2021

Ө.Дүүрэнбаяр эхний барилдаандаа ялагдлаа | DAAM.MN

Токио 2020 олимпын наадмын нээлтэд Монголын Улсын төрийн далбааг барин алхсан ОУХМ Ө.Дүүрэ

30/07/2021

Олимпын үеэр Ц.Анударьт мухар олгойн үрэвсэл оношлогдсон байна | DAAM.MN

Олимпын үеэр Ц.Анударьт мухар олгойн үрэвсэл оношлогдсон байна.Тодруулбал: өчигдөр тэрээр то

30/07/2021