
Истанбулын нисэх онгоцны буудал дээр газардах үйлдэл хийж байсан зорчигч тээврийн онгоц осолдож, гурван хэсэг болон шидэгджээ. Шинжээчид ослын шалтгааныг газардах зурвасаас хазайж, өөр чиглэлд хүч аван урагшилсантай нь холбон үзэж байна.
Боэинг-737 маркийн тус онгоцонд 177 хүн зорчиж явжээ. Нутгийн хэвлэлүүд тэдний ихэнх нь турк иргэд байсан хэмээн мэдээлж буй ч гэрчүүд 20 орчим гадны жуулчид зорчиж явсан гэдгийг хэлж байгаа юм.

Ослоор нэг хүн амь насаа алдаж, 150-аас олон хүн гэмтэж, бэртжээ. Бэртсэн хүний тоог одоогоор эцэслэн зарлаагүй байна.
Истанбулын онгоцны буудал түр хаагаад байгаа бөгөөд төлөвлөсөн бүх нислэгийг хойшлуулж, цуцалжээ.
Эх сурвалж: BBC