
Хот хооронд өдөрт 76 чиглэлд дунджаар 4000-5000 орчим зорчигч үйлчлүүлдэг бол ачаалал ихтэй өдрүүдэд зөвхөн Улаанбаатараас орон нутаг руу чиглэсэн урсгалын тоо 6000 гаруй болж өссөн талаар Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ.
Хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслээр нийт өдөрт 36500 зорчигч үйлчлүүлсэн байна. Долоон аймагт 24 цагийн ажиллагаатай зам дундын хяналтын пост ажиллаж байна.