Хонконг: Жагсагчид гар аргаар хийсэн дөрвөн бөмбөг дэлбэлжээ

06/02/2020 239

Энэ тухай Хонконгийн зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх товчооны дарга Стив Ли Квай-ва мэдэгдсэн байна. Түүний хэлж байгаагаар энэ оны нэгдүгээр сард жагсагчид гар аргаар хийсэн 4 бөмбөг дэлбэлж, тэсрэх бодис дуурайлгаж хийсэн 15 хиймэл төхөөрөмж байршуулан сэтгэл зүйн дарамт шахалт учруулсан аж. Тэсрэх бөмбөгийг хүн олноор цугладаг газар зориуд байршуулдаг болсноор дэлбэрэлтийг улмаас ямар ч гэмгүй энгийн иргэд гэмтэх нь олширсон.

Энэ бүхнээс үүдээд Хонконгийн эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулагчдыг алан хядагчдын арга барил, тактикийг дуурайж эхэлсэн гэж болохоор байдал үүсээд байгаа аж. Хамгийн сүүлд гэхэд цагдаа нар бензин ашиглан гар аргаар тэсрэх төхөөрөмж хийдэг бүлгийг илрүүлж баривчилсан байна. Тэдний тав нь эрэгтэй, нэг нь эмэгтэй байжээ. Эднийг нэгдүгээр сарын 29-нд Квай-Чуны цагдаагийн газрыг дэлбэлсэн, хоёрдугаар сарын 4-нд Мон-Конын цагдаагийн газрыг дэлбэлсэн хэрэгт сэжиглэн шалгаж байгаа аж. Баривчлах үеэр гэмт этгээдүүдийн гэрээс 11 бензинэн бөмбөг, тэдгээрийг хийх их хэмжээний түүхий эд, бэлдэц илрүүлсэн гэж байна.

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн шагнал хүртээлээ | DAAM.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, шинжлэх ухаан, техник технологи, урлаг, утга зохи

26/11/2021

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас сэрэмжлүүлж байна | DAAM.MN

Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хууль бусаар галт зэвсэг, сум олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн,

26/11/2021

Э.Энхсайхан 134 тамирчнаас 75 дугаар байрт оров | DAAM.MN

Олон улсын биатлоны холбооны "IBU Cup" тэмцээн өнөөдөр Шведийн Идред эхэллээ. Өнөөдөр эрэгтэйчүүдийн

26/11/2021