Замын үүдийн хилийн боомт вирусээс хамгаалах хувцас хэрэгслийн 3 хоногийн нөөцтэй байна

06/02/2020 664

Улсын Онцгой комиссын “Шуурхай бүлэг” өнөөдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь “Замын-Үүд” хилийн боомтод ажиллалаа.

Зам-Үүд авто болон төмөр замын боомтоор хоног тутам улсын хил нэвтэрч буй зорчигчдоор хилийн орох хуудас бөглүүлж, тухайн зорчигчийн талаар мэдээллийг тухай бүр сумын Онцгой комисс, Хилийн мэргэжлийн хяналтын алба, Цагдаагийн хэлтэс, аймгийн нэгдсэн эмнэлэгт өгч ажиллаж байна. Мөн үйлчилгээний байгууллагуудад байнгын шалгалт, ариутгалын ажлыг хийж байгаа юм байна.

Үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа алба хаагчдад шаардлагатай гар ариутгах бодис, нэг удаагийн амны хаалт болон бээлий, хамгаалах хувцас хэрэгслийн нөөцийг Дорноговь аймаг болон Замын-Үүд сумын Онцгой комисс хамтран бүрдүүлж, аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа ч 3 хоногийн нөөцтэй байгааг мэдээллээ.

Тиймээс нөөц бүрдүүлэх, хангалт хийх ажлыг болон орчин үеийн шаардлага хангасан дэвшилтэт технологиор үйлдвэрлэгдсэн лазер чиглүүлэгч бүхий 4 цэгээс огтлолцуулан харж мэдэрдэг суурин термокамер болон бусад багаж хэрэгслийг нийлүүлэх асуудлыг шийдвэрлэж өгөхийг  хүсчээ.

Холбоотой мэдээ

 Сэлэнгэ аймагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдөлжээ | DAAM.MN

 Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буургачин багийн “Бөхлөө” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 159

20/05/2022

М.Оюунчимэг: Банкны шалгуур өндөр байгаа тул иргэд ББСБ-аас хугацаа богино ч хүү өндөртэй зээл авч байна | DAAM.MN

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нарын дөрвөн

20/05/2022

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа | DAAM.MN

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд

20/05/2022