• 2020-02-29
  • 2762.71 USD
  • -9° C

ТАЛИЙГААЧ ОХИДЫН ЭЭЖИД ТУСЛАХ НЭРЭЭР ДАНСААР МӨНГӨ ЗАВШИЖ ЭХЭЛЖЭЭ | DAAM.MN

07/02/2020 195 0

Энэ сарын 5-ны өдөр Дархан-Уул аймагт гэртээ цоожтой үлдсэн байсан 5,4 настай болон нэг ой зургаан сартай охид харамсалтайгаар амиа алдсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Манай сайтад нийтлэгдсэн дээрх мэдээллийн мөрөөр өчигдөр Багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос БСШУСЯ-нд хандан шаардах бичиг хүргүүлж байгаагаа лайв дамжуулан хүргэсэн. Мөн Эмэгтэй удирдагч сан ТББ-аас Дархан-Уул аймгийн Дархан суманд бага насны, нэг айлын гурван хүүхэд хэрэглээний халуун усанд түлэгдэж нас барсан харамсалтай осол болсонд бид туйлаас харамсаж байна. Охидын ээж Ч нь цэцэрлэгт үйлчлэгчээр ажилладаг бөгөөд байгууллагынхаа хуралд явсан хойгуур энэ харамсалтай осол болсон гэж хэвлэлүүд мэдээлж байгаа. Иймд гуравдугаар сарын 2 хүртэл сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдийг ахуйн осолд орох зэрэг эрсдлээс хамгаалахын тулд байгууллагуудыг уян хатан зохион байгуулалтаар ажиллахыг “Эмэгтэй Удирдагч Сан”-гаас уриалж байгаагаа мэдэгдсэн.

Харин өчигдөр оройноос эхлэн талийгаач охидын ээжид туслах аян энд тэнд өрнөж эхэлсэн. Үүний хажуугаар амар хялбар аргаар мөнгө олох гэсэн залилагч этгээдүүд харамсалтайгаар амь насаа алдсан гурван хүүхдийн эцэг эхийн нэрээр хуурамч данс нээж хандив цуглуулж байгааг талаар мэдээлэгдэж эхэллээ.

Талийгаач охидуудын ээжийн хувьд нөхөртэйгөө амьдардаггүй. Мөн өөрийн нэр дээрх дансгүй гэдгээ мэдэгдсэн юм. Тиймээс цааш хандив нэрээр мөнгө шилжүүлэхгүй байхыг иргэдэд анхааруулж байна.

Холбоотой мэдээ

Гайтай, Лайтай, Байхгүй, Юмгүй, Яанаа гэдэг үгсийг хэзээ ч бүү хэл| ДААМ.МН

Хүний амнаас гарч буй үг нь өөрөө энергийн бөөгнөрөл үүсгэдэг юм. Тиймээс нэг үгийг хэдий чинээ оло

29/02/2020

Монголд “давраад” байгаа гурван зүйл бол уул уурхай, улс төр, банкны систем

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 27-нд МҮХАҮТ-д үндэсний компанийн захирлуудтай уулза

28/02/2020

БНХАУ : Банкны өрийг хойшлуулах, хүүг тооцохгүй болгох шийдвэр гаргалаа | ДААМ.МН

Банкны өрийг хойшлуулах, хүүг тооцохгүй болгох шийдвэр гаргаснаа Хятадын Засгийн газрын тэргүүн&nb

28/02/2020