Гадаад: Ухань хотын бодит байдлыг мэдээлсэн сэтгүүлч сураггүй алга болжээ

10/02/2020 246

БНХАУ-ын иргэн сэтгүүлч өнгөрсөн долоо хоногт Youtube-д “Уханы голомтот халдварын хурцадмал нөхцөл байдал”-ын талаар мэдээлснийхээ дараа сураггүй алга болжээ. Хүний эрхийн өмгөөлөгч асан хуульч, сэтгүүлч Чен Циуши хорио цээр тогтоохоос өмнө Ухань хотод амжиж очсон ба алга болох хүртлээ нөхцөл байдлын талаар сурвалжилж байсан байна. 

Тэрээр БНХАУ-ын Засгийн газар коронавирусийн талаарх мэдээллийг нуун дарагдуулахад анхаарч байгаагаас нөхцөл байдалд яаралтай хариу арга хэмжээ авахгүй байна гэж шүүмжилжээ. 

“Ухань хот нь 10 сая гаруй хүн амтай, томоохон хотуудын нэг юм. Эмнэлэгт хүргэх тээврийн хэрэгслүүд нь хүмүүсдээ хүрэлцэхгүй байна. Эмнэлэг нь шинжилгээ хийх тестийн иж бүрдэл дутмаг байгаагаас зөвхөн ноцтой нөхцөл байдалд л тэдгээрийг ашигладаг. Хүмүүс коронавирусийн халдвар авсан эсэхээ мэдэхийн тулд өвчний ноцтой шинж тэмдэг илрэхийг хүлээхээс өөр аргагүй байдалтай тулгарч байна. Мөн коронавирусээр өвчилсөн гэдэг нь батлагдсан ч эмнэлгийн тусламж хангалтгүй, эмч нар нь ядарч сульдсанаас яаралтай тусламж үзүүлж чадахгүй байна”  хэмээн тэрээр ярьсан байна. 

Чен Циуши алга болохынхоо өмнө “Уханьд байдал хурцадмал хэвээр байгаа, түр эмнэлгүүд баригдсан ч ачааллаа дийлэхгүй байна. Би амьд буй цагтаа  болж буй үйл явдлын талаар үргэлжлүүлэн мэдээлэх болно” гэж мэдээлжээ.

Түүнийг хоёрдугаар сарын 6-наас хойш холбоо тасарсан талаар ээж болон найзууд нь твиттерээр мэдээлжээ. Уг жиргээнд “Тэр коронавирусийн дэгдэлтийн талаар мэдээлэхээр Ухань хотод очсон юм. Түүний гэр бүл, найз нөхөд нь маш их санаа зовж байна. Энэ мэдээг түгээхэд тусалж, түүнийг дэмжээрэй” хэмээн бичжээ. Чен Циушигийн бичлэг хоёр сая гаран үзэлттэй, 35.000 сэтгэгдэл хүлээн авчээ. 

Холбоотой мэдээ

Эхнэр хүүхдүүдээ шатаахыг завджээ | DAAM.MN

Энэ сарын 22-ны өдөр Хэнтий аймагт эхнэр , хоёр хүүхдээ шатахыг завдсан хэрэг гарчээ. Тодруулбал:

22/10/2021

В.Путин: Байден Афганистанаас цэргээ гаргаж зөв алхам хийсэн | DAAM.MN

СОЧИ. /TASS/. Америкийн удирдагч Жо Байдены Афганистанаас цэргээ гаргах шийдвэр зөв шийдвэр байсан г

22/10/2021

Б.Энхбаяр: УБЕГ-ын судалгаагаар УИХ-ын гишүүд нийтдээ 300 гаруй ТББ-д ажилладаг | DAAM.MN

УИХ-ын чуулганы хуралдаанаар Х.Булгантуяа, Т.Доржханд нарын өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэ

22/10/2021