Гурван настай хүүхэд угаартаж амь насаа алджээ

10/02/2020 398

Өнгөрсөн Бямба гариг (2020.02.08)-т Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороонд гурван настай хүүхэд угаартаж амь насаа алджээ. Шалтгаан нь, угаарын хий мэдрэгчийг суурилуулсан ч зайг нь салгаснаас болж ийнхүү харамсалтай хэрэг гарсан байна.

Албаны хүмүүсийн мэдээлснээр, угаарын хий мэдрэгчийг цагны сэрүүлэгтэй андуурч зайг нь салгаж, оролдож болохгүй гэдгийг санууллаа. Иргэдийн хувьд санамсар болгоомжгүй, хэнэггүй зангаасаа болж угаартах, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол цөөнгүй гарч байгаа тул галлагааны улирал дуустал анхаарал болгоомжтой байхыг албаны хүмүүс зөвлөж байна. Хэрэв  угаар мэдрэгчийн дохиолол дуугарсан тохиолдолд зайг нь салгах бус, гэртээ агааржуулалт хийх хэрэгтэй гэдгийг анхаарууллаа.

Холбоотой мэдээ

 Сэлэнгэ аймагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдөлжээ | DAAM.MN

 Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буургачин багийн “Бөхлөө” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 159

20/05/2022

М.Оюунчимэг: Банкны шалгуур өндөр байгаа тул иргэд ББСБ-аас хугацаа богино ч хүү өндөртэй зээл авч байна | DAAM.MN

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нарын дөрвөн

20/05/2022

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа | DAAM.MN

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд

20/05/2022