“ЭЕШ-ын бүртгэл өнөөдөр албан ёсоор эхэлж байна”

10/02/2020 312

 Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ: ЭЕШ-ын бүртгэл хоёрдугаар сарын 10-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. Харин Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 17-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд гуравдугаар сарын 28-нд улс даяар нэгэн зэрэг зохион байгуулагдана. Монгол хэл, бичгийн шалгалтаа давж чадаагүй бол их, дээд сургуульд элсэх боломжгүй юм байна.

Энэ хоёр шалгалтын хуваарийг өмнөх оны төгсөгчид ялгаагүйн улмаас Монгол хэл бичгийн шалгалтынхаа бүртгэлээс хоцорсон тохиолдол олон бий.

Монгол хэл бичгийн шалгалт өнгөрсөн жилээс босго оноотой болсон. Хэрвээ Монгол хэл, бичгийн шалгалтаа давж чадаагүй бол их, дээд сургуульд элсэх боломжгүй зохицуулалттай.

Урьдчилсан байдлаар Монгол хэл, бичгийн шалгалтад 32,000 шалгуулагч орно гэж тооцоолон, улсын хэмжээнд 50 шалгалтын төвийг бэлтгэх ажлын хангаж байна” гэлээ.

Боловсролын үнэлгээний төвийн хэлтсийн дарга Л.Ганбат бүртгүүлэх журмын талаар хэлэхдээ “Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэлийн хувьд шалгуулагчид бүртгэлийн мэдээллийг Боловсролын үнэлгээний төвөөс автоматаар татаж баталгаажуулан эрхээ үүсгэнэ.

Харин энэ жил 12 дугаар анги төгсөх хүүхдүүд Монгол хэл, бичгийн шалгалтад орох эсэхээ сургуулийн захиргаагаараа дамжуулан баталгаажуулах бөгөөд тусгайлан бүртгүүлэх шаардлагагүй.

Харин өмнөх онд төгссөн шалгуулагчид заасан хугацаанд Монгол хэл, бичгийн шалгалтад заавал тусгайлан бүртгүүлэх ёстой. Бүртгэлийн хугацааг сунгахгүй, дахин явуулахгүй гэдгийг сануулъя.

Харин ЭЕШ-д бүртгүүлэхдээ хүүхэд ямар мэргэжлээр аль сургуульд элсэн орох хүсэлтэйгээ эхлээд эцэг, эх, багштайгаа ярилцаж шийдсэн байх хэрэгтэй.

Учир нь ямар мэргэжлээр, аль сургуульд сурахаас хамаарч ямар хичээлээр шалгалт өгөх нь тодорхой болно.

Мөн 2019 онд Оюутан элсүүлэх журамд орсон өөрчлөлтөөр тухайн шалгуулагч их, дээд элсэхийн тулд заавал хоёроос доошгүй хичээлээр шалгалт өгсөн байхаар зохицуулагдсан.

Харин хоёроос дээш 10 хүртэл хэдэн ч хичээлээр шалгалт өгөх нь тухайн хүүхдийн эрхийн асуудал.

Өмнөх жилүүдийн судалгаанаас харахад ЭЕШ-д 4-5 хичээлийг сонгож өгсөн хүүхдүүдийн шалгалтад үзүүлсэн дүн нь бусад хүүхдүүдээс харьцангуй өндөр байсан” гэв.

Холбоотой мэдээ

СБД-ийн 10 га газарт Үндэсний урлагийн их театрын барилгыг барина | DAAM.MN

Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хороо хуралдаж, нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үнд

27/07/2021

Долдугаар сарын 28-нд манай улсын таван тамирчин спортын гурван төрөлд өрсөлдөнө | DAAM.MN

Маргааш буюу долоодугаар сарын 28-ны өдөр манай улсын 5 тамирчин спортын гурван төрөлд өрс

27/07/2021

Энэ сарын 25-наас Хятадад “Covid-19”-ийн халдвар дахин бүртгэгдэж эхэллээ | DAAM.MN

Хятад улсад энэ долдугаар сарын 25-ны өдөр “Covid-19”-ийн 76 тохиолдлыг бүрт

27/07/2021