Сүүлийн 5-6 жилийн дотор 20 мянга гаруй шонхор шувуу тогонд цохиулж үхжээ

11/02/2020 1419

Манай улс 2012 онд шонхор шувууг Үндэсний бахархалт шувуу болгон зарласан. Ингээд шонхор шувууг агнахыг хориглосон юм. Гэвч шонхор шувууг  олноор нь гадагш нь экспортолж, нэг хэсэг нь тогонд цохиулж үйл олноороо үхэж байна гэх мэдээлэл бий. Жилд ойролцоогоор 800-4000 шонхор тогтонд цохиулж үхдэг бөгөөд сүүлийн 5-6 жилийн дотор 20 мянга гаруй шонхор шувуу тогонд цохиулж үхсэн гэх судалгааг ч хийжээ. Гэхдээ 2018 онд хийсэн судалгаагаар шонхор шувууны тоо толгойг 10 мянга гаруй байна гэсэн тооцоог гаргасан байна.

Харин шонхор шувууны энэ хорогдлын эсрэг БОАЖЯ, Зэрлэг ан амьтдыг хамгаалах нийгэмлэг зэрэг мэргэжлийн байгууллагуудтай хамтран 2000 оноос эхэлж шонхор шувуунд зориулсан хиймэл үүр барьж эхэлсэн байдаг. Өнөөдрийн байдлаар нийт 5000 орчим үүр байршуулжээ. Уг үүрнүүдэд жил бүр 1000-2000 ангаахай бойжиж байгааг хэлж байна. Энэ нь тогонд цохиулсан, гадаадад экспортолсон шувуунуудыг нөхөж байгаа сайн талтай юм. 

Өнөө жил Засгийн газраас 395 толгой шонхор шувууг соёлын зориулалтаар гадаадад гаргах шийдвэр гаргасан байна. Энэ нь шонхор шувууны тоо толгой, экологийн тэнцвэрт байдлыг алдагдахад хүргэхгүй гэдгийг мэргэжлийн байгууллагынхан онцолжээ. Шонхор шувууг соёлын зориулалтаар гаргахдаа орон нутгийн төсөвт экологи, эдийн засгийн үнэлгээний 40 хувь, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дагуу улсын төсөвт тодорхой хэмжээний хураамжийг төвлөрүүлдэг байна.  Өнөөдрийн байдлаар нэг шонхор шувуу эдийн засгийн үнэлгээ 16 сая төгрөгөөр хэмжигдэж байна. 

Холбоотой мэдээ

 Сэлэнгэ аймагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдөлжээ | DAAM.MN

 Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буургачин багийн “Бөхлөө” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 159

20/05/2022

М.Оюунчимэг: Банкны шалгуур өндөр байгаа тул иргэд ББСБ-аас хугацаа богино ч хүү өндөртэй зээл авч байна | DAAM.MN

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нарын дөрвөн

20/05/2022

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа | DAAM.MN

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд

20/05/2022