
Хилийн нөхцөл байдал, иргэдийн зорчилт хөдөлгөөний талаар ХХЕГ-ын хилийн боомт аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх газрын дарга Ц.Мягмардорж “Хилийн боомтоор нэвтрэх хөдөлгөөнд хязгаарлалт хийснээс хойш 14 хоногийн хугацаа өнгөрч байна. БНХАУ-ын иргэдийн Монгол Улс руу нэвтрэх хөдөлгөөнийг бүрэн зогсоогоогүй. Тус улсын иргэдийг хүндэтгэн үзэх шалтгаантай бол Монгол Улсын хилээр нэвтрүүлж байгаа. Тухайлбал гуравдагач улсаас шууд нислэгээр ирж байгаа тохиолдолд хүлээн авч байна. Мөн БНХАУ-ын дипломат ажилчин, тэдний гэр бүлийг чөлөөтэй нэвтрүүлж байгаа юм байна.