
Аймгийн төвд Коронавирусийн сэжигтэй 1 тохиолдол бүртгэгджээ
Иймд Мөрөн сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хүн ам олноор цуглардаг хүнс, барааны зах болон “Шинэ мөрөн” худалдаа үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг 2020 оны 02 дугаар сарын 11-нээс 2020 оны 02 дугаар сарын 13-ыг хүртэлх 2 хоногийн хугацаанд түр зогсоох шийдвэрийг гаргасан байна.
Энэ хугацаанд объектуудад ариутгал халдваргүйтгэл хийлгэх, хог хаягдлаа цэвэрлэх, ил задгай хаяхгүй байх, хориглосон газар, цэг болон нийтийн эзэмшлийн зам талбайд хүнсний бүтээгдэхүүнийг ил задгай худалдаалах, үзэсгэлэн худалдаа гаргах, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхгүй байхыг иргэдээс хүссэн бйана.