• 2020-02-29
  • 2762.71 USD
  • -11° C

УХАНЬ ХОТ ӨДӨР БҮР ЗУУ ЗУУН ЦОГЦОС ЧАНДАРЛАЖ БАЙНА

11/02/2020 350 0

Хятадын Засгийн газрын зүгээс оршуулах ёслол болон үхлийн аюултай вирусээс болж харамсалтайгаар амь насаа алдсан хүмүүсийн найз нөхөд, гэр бүлийнхнийг бөөнөөрөө цуглахыг хориглосон байна. Харин оронд нь цогцсыг чандарлаж болох бөгөөд үүнээс улбаалан, дэлхий нийтээрээ Хятадуудыг амь насаа алдсан хүмүүсийн тоог нууж байж болзошгүй хэмээн хардаж байгаа юм. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, уг хориг аюултай вирусын тархалтыг бага ч гэсэн зогсооно гэж холбогдох газраас үзэж байгаа гэнэ.

Ямар нэгэн ёслол үйлдэхийн оронд хүмүүс амь насаа алдагсдын биеийг шатааснаар вирус тархахгүй байх бололцоотой байж мэдэх юм. Саяхан Хятад дахь цогцос чандарлах газрын нэг ажилтан ажлын байран дээрээ өрнөж буй процессыг олон нийттэй хуваалцсан байна. Эх сурвалжуудын мэдээллээс харахад, уг газрын ажилтнууд 24/7 цагаар ямар ч амралтгүй ажиллаж, вирус тархахаас сэргийлэн цогцоснуудыг яаралтай шатаан чандарлаж байгаа аж.

2020.01.28-ны өдрөөс хойш өдөр бүр энэ газар зуу зуун цогцсыг шатаан чандарлаж байгаа гэнэ! Цогцоснуудын тоо их байгаатай холбоотойгоор зарим ажилчид нь ачааллаа дийлэхгүй байгаа тухай мэдээлэл байгаа юм. Интернетэд тархаад байгаа зургаас харвал, өдөрт маш олон тооны цогцос шатааж байгаатай холбоотойгоор Ухань хотод утаанаас болж өтгөн манан хүртэл үүссэн байна.

Daily Star “Манай ажилтнуудын 90% ямар ч амралтгүй буюу 24/7 цагаар ажиллаж байгаа учраас гэртээ ч харьж чадахгүй байна.

Уханьд байрладаг бүх цогцос чандарлах газрын ажилтанууд гэртээ ч харьж чадахгүй ажиллаж байгаа.” хэмээн ажилтан нь хэлжээ. “Бид урт хугацааны турш юм идэх эсвэл уух ч завгүй байгаа. Яагаад гэвэл бид хамгаалалтын хувцсаа тайлж болохгүй. Юм идэж уух эсвэл 00 ороход хамгаалалтын хувцас үнэхээр хүндрэл учруулж байгаагаас гадна, тайлахаас өөр аргагүй. Гэвч тайлах юм бол бид вирусын халдвар авна. Бас дахин өмсөж болохгүй. Энэ хамгаалалтын хувцас хомс байгаа.” Daily Star Цогцос чандарлах газрын ажилтны олон нийтэд өгсөн мэдээллээс болж ард иргэд нь Засгийн газрын зүгээс амь насаа алдсан хүмүүсийн тоог багасгаж хэлж байна гэсэн хардлагыг төрүүлэхэд хүргээд байгаа юм. Нөгөөтэйгүүр, халдвар авсан өвчтөнүүд маш их байгаа бөгөөд хангалттай эмнэлэг байхгүй учраас эмчлүүлж чадахгүй байгаа талаар эх сурвалжууд мэдээлжээ.

Холбоотой мэдээ

Гайтай, Лайтай, Байхгүй, Юмгүй, Яанаа гэдэг үгсийг хэзээ ч бүү хэл| ДААМ.МН

Хүний амнаас гарч буй үг нь өөрөө энергийн бөөгнөрөл үүсгэдэг юм. Тиймээс нэг үгийг хэдий чинээ оло

29/02/2020

Монголд “давраад” байгаа гурван зүйл бол уул уурхай, улс төр, банкны систем

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 27-нд МҮХАҮТ-д үндэсний компанийн захирлуудтай уулза

28/02/2020

БНХАУ : Банкны өрийг хойшлуулах, хүүг тооцохгүй болгох шийдвэр гаргалаа | ДААМ.МН

Банкны өрийг хойшлуулах, хүүг тооцохгүй болгох шийдвэр гаргаснаа Хятадын Засгийн газрын тэргүүн&nb

28/02/2020