
Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэхээр хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл хийлээ.
ХХЕГ-ын Хурандаа Ц.Мягмардорж: Засгийн газар Улсын онцгой комиссын шийдвэрээр зорчигч тээврийн хэрэгслийн зарим хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн. Монгол Улсын иргэн гадагшаа, тэр тусмаа БНХАУ руу зорчих хөдөлгөөнийг хязгаарласан. Хагалгаанд орох зэрэг зайлшгүй шаардлагаар зорчих бол БНХАУ руу нэвтрүүлж байгаа. Өчигдрийн байдлаар Монгол Улсын 625 иргэн БНХАУ-аас орж ирсэн.
Өчигдрийн байдлаар 351 тээврийн хэрэгсэл БНХАУ-ын хилээр нэвтэрснээс 248 нь нүүрс тээврийн автомашин байна. Нэгдүгээр сарын 28-наас хойш өнөөдрийг хүртэл 11354 Монгол Улсын иргэн БНХАУ-аас орж ирсэн. Нэгдүгээр сарын 28-наас хойш Монгол Улсын 96 иргэн зайлшгүй шалтгааны улмаас БНХАУ руу зорчсон байна” гэв.