• 2020-02-29
  • 2762.71 USD
  • -12° C

Т.Билэгжаргалын ээж ГОМДОЛГҮЙ гэж мэдүүлжээ |ДААМ.МН

11/02/2020 229 0

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас 2019 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр жүжигчин Т.Билэгжаргалыг хар тамхи, сэтгэц нөлөөт бодис хэрэглэж байхад нь нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс  дайчлан баривчилсан байдаг.

Албаныхан хэргийн газраас эд мөрийн баримтаар айс гэх нэршилтэй химийн гаралтай сэтгэц нөлөөт бодис хурааж, Т.Билэгжаргалаас биологийн дээж аван, шинжилгээнд хамруулахад мансуурсан болох нь албан ёсоор батлагджээ.

Иймд түүнийг нэг сарын хугацаанд саатуулан шалгах хүсэлтийг шүүхэд хүргүүлсний дагуу шийдвэр гаргаж, Т.Билэгжаргалыг ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид цагдан хориод байна.

Түүнчлэн дүүргийн цагдаагийн газарт гэр бүлийн хүчирхийллийн хэрэг давхар нээн шалгажээ. Гэхдээ хохирогчийн зүгээс энэхүү хэргийг хаах хүсэлт гаргаад байгаа аж. Учир нь Т.Билэгжаргалын ээж Б нь гомдолгүй хэмээн удаа дараа тайлбар өгсөн тухай эх сурвалжийн мэдээлэл байна.

Шалгалтын явцад, Т.Билэгжаргал нь хохирогчийн биед удаа дараа гэмтэл учруулан, дарамталж байсан нь баримтаар нотлогдсон байдаг. Түүнчлэн тэрбээр төрсөн ээжийгээ олон жилийн турш сэтгэлзүйн дарамтад оруулж, хохирогч зугтаж амьдардаг байсан тухай мэдээлэл бий. 

Холбоотой мэдээ

Гайтай, Лайтай, Байхгүй, Юмгүй, Яанаа гэдэг үгсийг хэзээ ч бүү хэл| ДААМ.МН

Хүний амнаас гарч буй үг нь өөрөө энергийн бөөгнөрөл үүсгэдэг юм. Тиймээс нэг үгийг хэдий чинээ оло

29/02/2020

Монголд “давраад” байгаа гурван зүйл бол уул уурхай, улс төр, банкны систем

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 27-нд МҮХАҮТ-д үндэсний компанийн захирлуудтай уулза

28/02/2020

БНХАУ : Банкны өрийг хойшлуулах, хүүг тооцохгүй болгох шийдвэр гаргалаа | ДААМ.МН

Банкны өрийг хойшлуулах, хүүг тооцохгүй болгох шийдвэр гаргаснаа Хятадын Засгийн газрын тэргүүн&nb

28/02/2020