Кёкүшюүзан Д.Батбаяр гэргий Т.Баясгалан нарийн хилээр гарах эрхийг нь хязгаарлалаа

12/02/2020 469

Гавьяат тамирчин Кёкүшюүзан Д.Батбаяр түүний гэргий Гавьяат жүжигчин Т.Баясгалан нарт шүүхээс хилийн хориг тавьжээ. 

Тэднийг өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ байгуулсан компаниар дамжуулж дархан цаазат Богд хан ууланд болон Яармагийн дэнжид их хэмжээний газар авсан ч зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцны хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй гэх үндэслэлээр цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж. 

Тэд анх ахмадын сувилал, цогцолборын төсөл танилцуулан их хэмжээний газар авсан байна. Гэвч төслийнхөө дагуу бус орон сууцны хороолол барьжээ. Ингээд зогсохгүй газраа авсныхаа дараа аж ахуйн нэгжүүдээ бусдын нэр дээр шилжүүлсэн байна. 

Уг хэрэгтэй холбоотойгоор Нийслэлийн прокурорын газраас Д.Батбаяр, Т.Баясгалан нарыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор хилийн хориг тогтоох арга хэмжээ авахуулахаар Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхэд ханджээ. Прокурорын саналыг Хан-Уул дүүргийн анхан шатны шүүх энэ сарын 7-ны өдөр хэлэлцэж, хэргийг шалгаж дуустал хилээр гарах эрхийг нь хязгаарлах шийдвэр гаргажээ. 

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн шагнал хүртээлээ | DAAM.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, шинжлэх ухаан, техник технологи, урлаг, утга зохи

26/11/2021

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас сэрэмжлүүлж байна | DAAM.MN

Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хууль бусаар галт зэвсэг, сум олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн,

26/11/2021

Э.Энхсайхан 134 тамирчнаас 75 дугаар байрт оров | DAAM.MN

Олон улсын биатлоны холбооны "IBU Cup" тэмцээн өнөөдөр Шведийн Идред эхэллээ. Өнөөдөр эрэгтэйчүүдийн

26/11/2021