Нийгмийн сүлжээ болон хувийн чатаар ирж байгаа дуут мессеж худал мэдээлэл тул анхаарна уу!

13/02/2020 332

Хөвсгөл аймагт нөхцөл байдал хүндэрсэн, хүнсээ базаагаарай, энэ тухай баттай хүн хэллээ гэх утгатай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тараад байна.

Энэхүү мэдээлэл худал болохыг Эрүүл мэнд яам батлав.

ЭМЯ:

“Нийгмийн сүлжээ болон хувийн чатаар ирж байгаа дуут мессеж мэдээлэл нь худал, ташаа мэдээлэл юм. 2020 оны 2 дугаар сарын 12-ний байдлаар Шинэ коронавирусийн/СOVID-19/ халдвар манай улсад бүртгэгдээгүй. 

Зохион байгуулалтайгаар худал ташаа мэдээлэл тарааж, нийгмийг айдаст автуулах, эмх замбараагүй байдал бий болгохыг хүсч буй нийгмийн сүлжээний хэрэглэгчийг хуулийн байгууллагад хандан шалгуулж, хариуцлага тооцно.

Албан ёсны үнэн бодит мэдээллийг өдөр бүр Эрүүл мэндийн яамнаас 11 цагаас улс даяар шууд мэдээлэл өгч байгаа.

Иймд эх сурвалжаа нягтлаагүй мэдээллийг цааш нь түгээж, дамжуулахгүй байх нь таныг хууль бус үйлдлээс хамгаалах болохыг анхааруулья!” гэжээ

Холбоотой мэдээ

Тогтоол усанд 13 настай хүү осолджээ | DAAM.MN

Тогтоол усанд дахин хүүхэд живж осолджээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг Нугын

21/09/2021

ШӨХТГ: Өчигдөр шалгасан шатахуун түгээх станцууд нөөцийн савандаа бага нөөцтэй байна | DAAM.MN

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шатахуун борлуулагч компаниудын нөөцийг шалгах хяналт ш

21/09/2021

Цэргийн албыг цэргийн музейд “хаах” боломжтой боллоо | DAAM.MN

Монгол цэргийн музейн хамт олон цэргийн амьдралыг харуулсан тусгай буланг нээсэн бөгөөд энэ нь хугац

21/09/2021