
Өнөөдөр /2020.02.13/ Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд ажлаа өгч байгаагаа мэдэгдэн мэдээлэл хийлээ. Тэрээр ажлаа албан ёсоор хүлээлгэн өгч сонгуульд бэлдэхээ хэлсэн юм.
Мөн энэ оны эхнээс Ардчилсан намын дарга С.Эрдэнийн орон тооны бус ахлах зөвлөхөөр ажиллаж эхэлжээ.
Харин түүний оронд ЕТГ-ын даргаар Хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир ажиллах юм байна.
З.Энхболдийг анх ажлаа өгнө гэх цуурхал гарч эхэлсэн цагаас л түүний оронд Ө.Шижир ирнэ гэх мэдээлэл цацагдаж байсан билээ. Эл мэдээлэл өнөөдөр ийн баталгаажиж байна.