Эрдэнэт хотын үерийн нэгдсэн даланг шинэчлэх ажилд 14 сая ам.долларын санхүүжилт хийнэ

13/02/2020 313

Европын сэргээн босголт хөгжлийн банк болон Европын холбооны санхүүжилтээр Эрдэнэт хотын үерийн нэгдсэн даланг шинэчлэн байгуулахаар болсон. Үүний хүрээнд үерийн нэгдсэн далан барих ажлын судалгаа, техник, эдийн засгийн үндэслэлийг орон нутгийн удирдлагууд, мэргэжлийн байгууллагуудад танилцууллаа. Уг судалгаа, техник, эдийн засгийн үндэслэлийг “Sweco” групп, “Монкансалт” ХХК зэрэг байгууллагууд хийж гүйцэтгэсэн байна.

Өнөөдөр танилцуулсан ТЭЗҮ-д туссанаар төслийн хүрээнд хотын хэмжээнд 14 мянган м3 далан, 1900 метр үргэлжлэх бетон доторлогоотой суваг, 23 мянган метр байгалийн суваг, 15 ширхэг хоолойг шинээр солих, усны энерги унтраах байгууламж долоог байгуулахаар туссан байна.

Төслийн хүрээнд Эрдэнэт хотын үерийн нэгдсэн даланг шинэчлэх ажилд нийтдээ 14 сая ам.долларын санхүүжилт хийнэ. Үүний 7 саяыг нь Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас Засгийн газрын урт хугацааны зээл хэлбэрээр, 7 саяыг нь Европын холбооны Азийн хөрөнгө оруулалтын сангаас буцалтгүй тусламж хэлбэрээр олгоно. Нийт 14 сая ам.долларын 11 саяыг нь үерийн далан шинээр барих, засварлах ажилд, үлдсэнийг нь ус, дулааны хангамжийг сайжруулахад зарцуулах талаар Европын сэргээн босголт хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Дэд бүтэц хариуцсан мэргэжилтэн мэдэгдлээ.

“2013-2018 оны хооронд Эрдэнэт хотод нийт 9 удаагийн үер усны гамшиг тохиолдсоны улмаас 7 хүний амь нас эрсдэж, иргэн, ААНБ-уудад олон сая төгрөгийн хохирол учраад байна” гэсэн тоо баримтыг 2018 онд мэргэжлийн байгууллагуудаас танилцуулж байсан гэж Орхон аймгийн мэдээллийн төвөөс мэдээллээ.

Холбоотой мэдээ

Эхнэр хүүхдүүдээ шатаахыг завджээ | DAAM.MN

Энэ сарын 22-ны өдөр Хэнтий аймагт эхнэр , хоёр хүүхдээ шатахыг завдсан хэрэг гарчээ. Тодруулбал:

22/10/2021

В.Путин: Байден Афганистанаас цэргээ гаргаж зөв алхам хийсэн | DAAM.MN

СОЧИ. /TASS/. Америкийн удирдагч Жо Байдены Афганистанаас цэргээ гаргах шийдвэр зөв шийдвэр байсан г

22/10/2021

Б.Энхбаяр: УБЕГ-ын судалгаагаар УИХ-ын гишүүд нийтдээ 300 гаруй ТББ-д ажилладаг | DAAM.MN

УИХ-ын чуулганы хуралдаанаар Х.Булгантуяа, Т.Доржханд нарын өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэ

22/10/2021