Шүүхээр үйлчлүүлж буй иргэдийн халууныг үзэж маск зүүхийг шаардана

13/02/2020 390

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Үүнтэй холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга анхан болон давж заалдах шатны шүүхийн тамгын газрын дарга нарт үүрэг даалгавар өгчээ.
Шүүхээр үйлчлүүлж буй иргэд, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр шүүхийн байранд олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглов. Шүүхийн байранд агааржуулалт цэвэрлэгээг тогтмол хийж, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад амны хаалт зүүлгэж хэвшихийг даалгасан байна.
Мөн шүүхээр үйлчлүүлж байгаа иргэдийн халууныг хэмжих, амны хаалт зүүхийг шаардахыг үүрэг болгожээ.

Холбоотой мэдээ

Тогтоол усанд 13 настай хүү осолджээ | DAAM.MN

Тогтоол усанд дахин хүүхэд живж осолджээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг Нугын

21/09/2021

ШӨХТГ: Өчигдөр шалгасан шатахуун түгээх станцууд нөөцийн савандаа бага нөөцтэй байна | DAAM.MN

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шатахуун борлуулагч компаниудын нөөцийг шалгах хяналт ш

21/09/2021

Цэргийн албыг цэргийн музейд “хаах” боломжтой боллоо | DAAM.MN

Монгол цэргийн музейн хамт олон цэргийн амьдралыг харуулсан тусгай буланг нээсэн бөгөөд энэ нь хугац

21/09/2021