• 2020-02-26
  • 2760.89 USD
  • -7° C

МИАТ-ын онгоцоор Хятад руу 5 тонн хамгаалалтын хувцас болон амны хаалт явуулсан уу?

13/02/2020 474 0

Шинэ төрлийн Корона вирусын халдвараас сэргийлж, улс даяараа онцгой байдал зарлаж, уламжлалт цагаан сарын баярыг ч цуцлан, хүн бүр чадах ядахаараа л дор бүрнээ хичээсэн ч амны хаалт олж чадахгүй байхад эм болон эмнэлгийн хувцас хэрэглэл үйлдвэрлэдэг үйлдвэрүүд тонн тонноор нь үйлдвэрлэж байснаар үл барам , үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ Хятад Улс руу ачуулахаар МИАТ-ын онгоцыг хөлслөн ачсан гэх мэдээлэл сошиол орчинд тараад байна.

“Тун удахгүй энэ Корона вирусын дэгдэлт эхлэнэ. Одоохондоо бол Монголд нуугдмал байдалд байна” хэмээн Онцгой комиссынхон ярьж байгаа хэдий ч, яг тэр дэгдэлт нь босоод ирвэл чухам юугаа өмсөж, ямар юмаараа Ард түмнээ хамгаалах тухай огт ярихгүй байна.

Гэтэл тэр дэгдэлтийн үед шууд бэлэн гаргаж өгөх ёстой тусгай зөвшөөрөл авсан “Эм эмнэлгийн хувцас бэлдмэлийн үйлдвэрүүд” нь зөвхөн ашгаа бодон Монголчуудаасаа тас нуун, нууцаар Хятад улс руу өнгөрсөн 5 дахь өдөр 5 тонн амны хаалт, хамгаалалтын хувцас хэрэглэл ачуулан нисгэсэн тухай мэдээлэл байна.

МУ-ын ЗГ, Онцгой комиссын дарга Шадар Сайд Ө.Энхтүвшин онцгой анхааран үзэж , энэ байдал дээр яаралтай арга хэмжээ авч, улс эрх орныхоо аюулгүй байдлын төлөө уг асуудлыг шалгах ёстой…

Тэрбум 500 сая хүнтэй дэлхийн номер нэг эдийн засагтай Хятад улс хүчин мөхөсдсөн энэ өвчний өмнө хамгийн ядруу эдийн засагтай Монгол Улс бэлэн байх ёстой.

Бэлэн байх боломжтой юм байна гэдгийг энэхүү Хятад руу ачигдсан 5 тонн хамгаалах хэрэгсэл харуулж байна.

Холбоотой мэдээ

Манай улсын 771,805 хүн халдварт өртөх эрсдэл өндөр байна

Манай улсын  хэмжээнд 771,805 хүн "COVID-19"-ын халдварт өртөх эрсдэлтэй бүлэгт хамаарч байна.

26/02/2020

Хөдөлгөөн хязгаарлахаас өмнө хөдөө явсан хотынхныг III сарын 3 хүртэл эргэн нэвтрүүлэхгүй|ДААМ.МН

Засгийн газрын өнөөдрийн /2020.02.26/ хуралдаанаар орон нутгийн болон, хот хоорондын замын хөдөлгөө

26/02/2020

ШУУРХАЙ: Монгол-Япон чиглэлийн нислэгийг гуравдугаар сарын 11 хүртэл зогсоолоо|ДААМН.МН

Өнөөдөр /2020.02.26/ Улсын онцгой комисс шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх асуудлын х

26/02/2020