• 2020-02-29
  • 2762.71 USD
  • -10° C

ОБЕГ: Зах хаахгүй, замын хөдөлгөөнийг хязгаарлахгүй|Даам.мн

13/02/2020 111 0

Засгийн газрын шийдвэрээр Монгол Улсад хоёрдугаар сарын 13-наас буюу өнөөдрөөс эхлэн Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн билээ. Үүнтэй холбогдуулан ОБЕГ-аас мэдээлэл хийв. Энэ үеэр тэд дараах дараах 13 арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсноо мэдэгдсэн юм.

  1. Гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийх, шуурхай штаб байгуулах
  2. Гамшгаас хамгаалах улсын болон орон нутгийн албадыг ажлын тусгай горимд шилжүүлэн ажиллах
  3. Шинэ коронавирусийн халдвар бүртгэгдсэн тохиолдолд хорио цээрийн дэглэмийг тогтоох
  4. Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн хүч хэрэгслийг томилгоожуулан бэлтгэл, бэлэн байдлыг хангах
  5. Урьдчилан сэргийлэх, мэдээ мэдээллийг хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр хүн амд шуурхай, хүртээмжтэй хүргэх
  6.  Цагаан сарын баяртай холбогдолтой бараа бүтээгдэхүүний зар сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр түгээхийг зогсоох
  7. Хүнс, барааны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахыг хориглох
  8. Хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж байгаа зорчигчдын эрүүл мэндийн байдалд хяналт тавих
  9. Тээврийн хэрэгсэлд халдваргүйтгэл хийх
  10. Баар, ресторан, нийтийн хоолны болон үзвэр үйлчилгээний газрын ажлын цагийн хуваарьт хязгаарлалт хийх
  11. Бараа, үйлчилгээний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх
  12. Шашны байгууллагуудын шашин номын хурал цуглаан, зан үйлд иргэд, олон нийтийг оролцуулахгүй байх арга хэмжээ авах

13. Амьсгалын замын цочмог халдвар, томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт эсхүл асарсан эх, эцэг, асран хамгаалагчид 5 хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгохоор шийдвэрлэлээ.

Холбоотой мэдээ

Гайтай, Лайтай, Байхгүй, Юмгүй, Яанаа гэдэг үгсийг хэзээ ч бүү хэл| ДААМ.МН

Хүний амнаас гарч буй үг нь өөрөө энергийн бөөгнөрөл үүсгэдэг юм. Тиймээс нэг үгийг хэдий чинээ оло

29/02/2020

Монголд “давраад” байгаа гурван зүйл бол уул уурхай, улс төр, банкны систем

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 27-нд МҮХАҮТ-д үндэсний компанийн захирлуудтай уулза

28/02/2020

БНХАУ : Банкны өрийг хойшлуулах, хүүг тооцохгүй болгох шийдвэр гаргалаа | ДААМ.МН

Банкны өрийг хойшлуулах, хүүг тооцохгүй болгох шийдвэр гаргаснаа Хятадын Засгийн газрын тэргүүн&nb

28/02/2020